Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Цэдэн-Иш: Хубилай хаан Дэлхийн хөгжмийн түүхэнд урьд хожид байгаагүй Их найрлыг байгуулсан

2015-9-07
0
ЖИРГЭХ

Энэ онд ҮДБЭЧ түүхэн ойгоос эхлээд Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээ гээд олон түүхэн үйл явдалтай золгож байгаа. Энэ талаар тус чуулгын уран сайхны удирдагч, урлаг судлаач, удирдаач, УГЗ А.Цэдэн-Иштэй ярилцлаа.

 

-Танай чуулга энэ онд олон түүхэн үйл явдалтай золгож байгаа гэсэн энэ талаар...

 

-Энэ он  манай чуулгын хувьд  түүхэн жил. 1950 онд “Ардын дуу танцны Улсын ансамбль” гэж нэрлэх үеэс манай чуулгын он цагаа тогтоож, ойгоо тэмдэглэх болсон. Тиймээс чуулга маань энэ онд 65 жилийн ойтойгоо золгож байгаа юм. Бид ойгоо 12-р сарын 1-нд тэмдэглэхээр зэхэж байна. Хэдийгээр тэгш ой биш ч гэсэн тав таван жилээр тэмдэглэж ирсэн уламжлалаа хадгалан ихээхэн ач холбогдол өгч тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж ирлээ. Харин манай ойн жилд олон түүхэн үйл явдал тохиож байгаагийн дотор бүр ч бэлэгшээлтэй хэд хэдэн түүхэн тэмдэглэлт ой зэрэгцэж байна. Саяхан өргөн олноороо тэмдэглэсэн Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ой, тун удахгүй тэмдэглэх Хубилай цэцэн хааны 800 жилийн ой зэрэг Монголын түүх соёлын сонирхолтой төдийгүй ховорхон тохиох тэгш сайхан ойнууд бидний ойн угтал болж байгаа нь ч урам зориг, бүтээх туурвих онгод хийморийг өдөөж ойдоо барих бэлгийн санаа сэдэл болж байна.

 

-Ойдоо барих ямар бэлгийн сэдэл гэж?

-Өөрийн байгууллагын ойдоо урьд өмнө бүтээж байгаагүй шинэлэг бүтээлийг бүтээхээр ажилдаа ороод байна. Чухам ямар бүтээл вэ? гэдэг нь одоогоор “нууц” гэх үүдээ. Манай ойн баярын үеэр үзэгч олон маань олж үзэх болно.  Сүүлийн жилүүдэд манай чуулга түүхэн үйл явдлын угтал болгож шинэ бүтээл туурвих, урын санд байгаа түүхэн сэдэвт бүтээлүүдээ сэргээн босгоход их анхаарч ирлээ. Энэ нь чуулгын удирдлагад театрын зүтгэлтэн залуу захирал гарч ирсэнтэй ч холбож үзэж болно. Өнгөрсөн 2012 оноос хойш түүхэн сэдэвт “Алтан ураг” бүжгэн жүжиг, “Сүнжидмаа” , “Үлэмжийн чанар” дуулалт жүжгүүдийг сэргээн,  Хүннү гүрний 2222 жилийн ойд зориулан “ Салхины дууль” концерт, Монголын түүхэнд домог болон үлдсэн Их хатдын “Монголын их хатад” бүжгийн туульс, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний сэдэвт “Оройн дээд” дуулалт жүжиг зэрэг бүтээлүүд чуулгын урын санд баттай орлоо. Мөн Их хаадын сэдвээр тайзны томоохон бүтээл тавих санаа сэдэл бэлэн болоод байна. Энэ мэтээр чуулгын одоогийн бүтэц бүрэлдэхүүний боломж, чадамжийг ашиглан тайзны бүхэллэг бүтээлүүд ар араасаа цувран гарч олны таашаалд нийцэж байгаа бөгөөд хамт олны 65 жилийнхээ ойд барих томоохон бэлэг болж байгаа гэж болно.

 

-Театрын зүтгэлтэн залуу захирал гэдэг чинь Г.Цоггэрэлийг хэлж байгаа биз? Танаас ажлыг тань хүлээж авсан байхаа?

-Тийм. Г.Цоггэрэл захирал 2012 оноос чуулгын захирлаар ажиллаж байна. СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. “Хувьсал” продакшны захирлаар ажиллаж урлаг талдаа хувийн хэвшлийн байгууллага удирдсан, Удирдлагын академи, Их засаг их сургуулийн эрх зүйчийн ангийг дүүргэсэн залуу удирдлага. Урлагийн шат шатны боловсрол олсон мань мэтийг бодвол удирдлага, менежментийн давхар давхар сургууль соёл төгссөн аливаа юмыг арай л өөрөөр сэтгэдэг хүн дээ. Дээр миний хэлснээр манай чуулгад ирсэн цагаасаа хойш тайзны том бүтээл рүү хамт олныг хандуулж олон сайхан бүтээл гаргаад байна. Миний хувьд хөгжмийн мэргэжлийн хүний хувьд түүний сул талыг нөхөж гар нийлэн ажиллаж ирлээ.

 

-Хубилай хаан мэндэслний ойд хэрхэн яаж оролцох гэж байна вэ?

-Ер нь чуулга түүхийнхээ бүхий л хугацаанд Улс орны нүүр царай болсоор ирсэн түүхтэй бөгөөд аливаа том арга хэмжээ манай чуулгын оролцоогүйгээр өнгөрч байгаагүй гэж ам бардам хэлж болно. Хубилай хаан Дэлхийн хөгжмийн түүхэнд урьд хожид байгаагүй Их найрлыг байгуулсан байдаг. Тэртээх XIII зуунд 512 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, олон арван хүний бүрэлдэхүүнтэй тайлга тахилга, төрийн ёслолын бүжгийн хамт олныг бүрдүүлж байсан түүх Их Юань гүрний үед байжээ. XXI зуунд Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр тэр үеийнх нь хүний тоогоор Их найрлыг дуугаргаж үзэх юмсан гэдэг орь хүсэл бидэнд байлаа. Өнгөрсөн 8-р сарын эхээр Монгол улсын Засгийн газрын 368 дугаар тогтоол гарч Хубилай хааны ойг тэмдэглэх болсонд талархах ёстой. Гэхдээ “оргүйгээс охинтой” гэгчээр төсвийн хязгаарт захирагдан Нийслэлд ажиллаж байгаа Үндэсний хөгжмийн найрал, хамтлагуудаар бүрдүүлэн 256 хөгжимчний бүрэн хэмжээний тоглолтыг Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хааны хөшөөний өмнөх талбайд тоглуулах болж байгааг дуулгахад нэн таатай байна.

 

-256 хөгжимчин гэдэг чинь 512 хүний тал хэсэг нь юм байна шүү дээ. Дэлхийн хэмжээнд 512 хүнээс олон хүний найрал хөгжмийн тоглолт болж байсан юм болов уу?

 

-Хөгжмийн түүхэнд 512 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол ажиллагаатай Их найрал буюу Төрийн найрал хөгжим өнөөг хүртэл байсныг хөгжим судлаач би олж сонсоогүй. Харин 1000 хүртэлх хөгжимчнийг цуглуулж тоглолт хийж байсан түүх хэд хэд бий. Энэ бол тодорхой тохиолдлоор бий болж байсан хэрэг. Хубилай хааны үеийн 512 хүний Их найрал бол хөгжимчний тоо, хөгжмийн зэмсгийн бүрдлээрээ онцгойрох үйл хэрэг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Бид энэ удаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулиуд, ахмад хөгжимчдийг цуглуулбал 512 байтугай олон хүнийг бүрдүүлэх боломжтой тооцоог гаргасан байлаа. Ихээхэн давчуу хугацаанд тогтоол шийдвэр гарсан болохоор мөрөөдөл хүслийнхээ нэгээхэн хэсгийг ч гэсэн гүйцэлдүүлэх болсноо их аз завшаан гэж үзэж байгаа юм. Бид чинь “Алтан ургийнхан”-ы үндэс угсаа биз дээ. 

 

-Хэдэн жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч 120 хүнтэй Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгууллаа гээд байсан санагдана. Тэр Их найрал чинь танай чуулгын найрал биз дээ?

-Энэ их эмзэг сэдэв.

 

-Яагаад?

-Яагаад гэвэл ийм зарлиг гарсаан. Зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, сайдын тушаал гээд эрх зүйн баримт бичиг цувраад гарч байлаа. Зарим нэг хөгжмийн зэмсэгтэй холбоотой хөрөнгө мөнгийг тухайн үед шийдэж өгч байсан. Гэхдээ орон тоог бүрдүүлж өгөлгүй замхраад өнгөрөв бололтой. Уг нь сонгодог симфони хөгжмийн том найрлын бүтцээр 120 хүнтэй байхаар тооцож байсан. Их найрал хөгжмийн бүрэлдэхүүн орчин цагт ийм л хэмжээнд байгаа нь стандарт гэх үү дээ. Энд тэндгүй тарсан хүч тарамдсан хэсэг бусаг хамтлаг маягийн юм байснаас харин хэрэгтэй үед хамтлаг хэсэг болж хувирах, хувьсах боломжтой нэгэн цул байлгамаар байгааг хаа хаанаа ойлгомоор байна. 2005 онд зарлиг гарч түүнээс хойш жил тутамдаа арав, хорин хүнээр орон тоог нэмээд байсан бол одоо байгаа манай чуулгын 64 хүнийг тав, зургаан жилийн дотор л 120 болгон бүрдүүлчих байсан юм. Одоо ч оройтоогүй бөгөөд Хубилай хааны ой нэгийг бодогдуулж хоёрыг сануулах байх гэж итгэж байна.

 

- Сайхан итгэл байна. Яагаад монгол тооны аргаар тоог нь тогтоодог юм бол?

 - Харин тийм байгаа юм. 32, 64, 128, 256, 512, 1024, 2048 гэх зэргээр өсөөд байдаг нь Монгол бөх, Монгол морь гэх юм уу ер нь уламжлалт монгол ухааны л нэг хэсэг байх. Хөгжмийн хувьд яривал дуугаралтын хүч, нийлэмж буюу баланс, акустиктай их холбоотой шүү. Ингээд бодохоор Хубилай хаан ямар их оюуны багтаамжтай, алсын хараатай, сэтгэлгээний гүнзгий соёлтой хүн байж вэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

Г.Үжин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.177.165)
    Hunii adag
    2026 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (54.36.118.65)
    Хүн болгон л муулах юм энэ хүнийг яасын болдоо
    2023 оны 01 сарын 01 | Хариулах
  • 34 (54.36.118.65)
    Олон хүний хараал идсэн новш
    2023 оны 01 сарын 01 | Хариулах
  • Өөд (103.229.120.235)
    Ёс зүй түй ч байхгүй
    2023 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.186)
    СОГТОХООРОО ӨӨРИЙГӨӨ ИХ МАГТТАГ ХҮН БАЙЛЭЭ ТА НАР ЮУЧ БИШ ЖУЛДРАЙ НАР ГЭЭД Л
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.186)
    Их мундаг агуу бн яаж энэ зууныг эзлэнхэн төрсөн юм бол базарвааны хомпоод
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.186)
    ИХ ӨӨГҮЙ ХҮН ЮМДА
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (27.123.214.118)
    Huviin amidral bas togtvorgui hun muutai huni haraal ih idsende
    2017 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.160)
    А.Цэдэниш гэх энэ нехер олон жил Улсын Ардын Дуу Бужгийн чуулгын одоо YДБЭЧ даргаар ажиллаж байсан гэдэг! Тэрээр еерийгее Монгол Улсын Урлагийн Гавьяат Зутгэлтэнд тодорхойлоод хийж бутээсэн зуйлгуй байж Алдар цолавчихсан явж байдаг? Тэгэхэд Удирдаач Буянбаатар олон жил хелсее гоожуулж хеделмерлеж байж денгеж одоо УГЗ цол хуртэж байх жишээтэй?!Одоо энэ нехрийг зайлуулах хэрэгтэй! Урлаг судлаач л гэнэ, тэр судлаад шуумжлээд хийсэн бутээсэн юу байгаа юм? буу мэд! Худлаа л байхгуй юу! Залуудаа юу ч хийгээгуй амьтан тэтгэврийнхээ менгийг аваад л хэвтэж байвал барав! Одоо Зевлех ч гэх шиг, Уран сайхны удирдагч ч гэх шиг болио!!! Залуучуудад зайгаа тавьж ег!! Насанд чинь елзий болно!!!
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    үдбэ чуулга өөдлөхгүй байгаагийн шалтгаан нь энэ нөхөр одоо зайгаа тавьж өгөөд зайлах хэрэгтэй чуулгын даргын зөвлөх ч гэх шиг явж байгааг юу гэж үзэх вэ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (5.146.249.207)
    Odoo bas Hubilai haan geh uvchignuh ni. Bolij uzezgee.
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (124.158.109.62)
    ene hvn zaluuchuudad ajilaa oghod yanaa ene baiguullag gej mon ih tebcheertei hvmvvs dvvren bdag gazar bololtoi
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      yaag unen
      2015 оны 09 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 21 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 2 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 16 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 46 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 16 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 51 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 9 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 15 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 34 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 41 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 57 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК