Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баасандорж:Хорих ангид шүүх хурал явуулдаг асуудал Үндсэн хууль зөрчиж байна

2015-9-08
0
ЖИРГЭХ

        Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хуралдааныг шүүхийн танхимд явуулах ёстой гэдэг асуудлаар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.


-Ирэх пүрэв гариг буюу энэ сарын 10-ны өдөр болох Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал болно. Та бүхний хувьд шүүх хурлыг шүүх танхимд явуулах тал дээр асуудал тавьсаар явна уу?
-2015 оны есдүгээр сарын 2-ны өдөр шүүх хурлыг хорих ангид хийх шийдвэр гаргасан байгаа. Үүнийг бид Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Шорон гэдэг шүүхээс ял өгсөн хүмүүсийн ялыг гүйцэтгүүлж, ялыг нь эдлүүлдэг газар болохоос биш шүүх хурал хийдэг газар биш.


Шүүх хурлаа хий гэж шүүхийн байрыг барьж өгч, шүүх танхим байгуулаад, тахарын алба гээд харуул хамгаалалтын албыг нь хүртэл гаргаад өгчихсөн байхад маш их зардал чирэгдэл гарган, үндсэн хууль зөрчин, харьяалалын бус газар хүний гэм бурууг шийднэ гэдэг асуудлыг Л.Гансүхийн зүгээс эсэргүүцэж байгаа.


-Хэрвээ цагдан хорих ангид шүүх хуралдаан хийнэ гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй тохиолдолд яах вэ?
- Шүүхийн танхимд шүүх хурлыг хийх хүртэл нь өлсгөлөн зарлах, эцсийн цаг хугацаа хүртэл өлсгөлөн зарлах арга хэмжээ авна гэж үзэж байгаа.


-Шүүх хурлыг ер нь хорих ангид хийнэ гэж хуулиндаа заасан байдаг юм уу?
-Үндсэндээ Үндсэн хуулийн 47-р зүйл дээр шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. 48-р зүйл дээр шүүхийн тогтолцоо сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын дээд шүүхээс бүрддэг. Түүнээс биш хорихоос бүрддэггүй. Шорон гэдэг ял эдлүүлдэг л газар.  Сүүлийн үед хурандаа нарын хэрэг, Д.Амарсайхан, Татварын Ч.Гансүх, МИАТ-ын хэрэг зэрэг бүгд хорих ангид болж, ял өгсөн.  Буруу практик тогтоод ирчихсэн. Гэхдээ энэ бол өөрчлөгдөх ёстой. Шүүх дээрээ л хийх ёстой.


-Хамгийн гол нь шүүх танхимд хийснээрээ нээлттэй болно гэж үзээд байгаа биз дээ?
-Шүүх дээр болсноороо нээлттэй, олон нийтэд шууд дамжуулагдах юм.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.1-т заасан дүрэм журам үйлчлээд явчих юм.


Хорих ангид шүүх хурал хийвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль сэжигтэн яллагдагч баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулинд заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангийн бүсэд орно. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн орох эрхгүй бүс болж байгаа. Энэ бол ялтнуудад зориулсан эрүүл ахуйн орчин. Мөн тэнд хоригдож байгаа хүнийг тэнд нь шүүх хуралд оруулвал сэтгэлзүйн болон бусад хэлбрээр эрүүдэн шүүж буй хэлбэр гэж үзэж байна.


Хүн эрүүл, эрх чөлөөтэй, хараат бус байгууллагад гэм буруугаа тогтоолгох ёстой. Гэтэл шоронд очиж гэм бурууг тогтооно гэдэг Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал.


Шүүхийн танхимд нээлттэй зохион явуулж өгөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхэд гаргасан. Хариугаа аваагүй байгаа. Хэрвээ энэ асуудал шийдвэрлэж өгөхгүй хорих дээр хийх нь зөв гэж байгаа бол хуулийн дагуу үндэслэлтэй хариу өгөөсэй гэж хүсч байна. Хуулинд байхгүй хариу өгдөг асуудлыг зөвшөөрөхгүй. Ядаж шүүх хуулиа мөрдөе.


-Л.Гансүх аль дүүрэгт харьяалагддаг юм бэ. Уг нь харьяа дүүргийнхээ шүүхэд хэлэлцэгдэх ёстой биз дээ?
-Шүүх танхим бол шүүгч нарын амрах газар биш. Шүүгч нар дураараа дүүрэг болгон өөрчилдөг байж болохгүй. Шүүх нутаг дэвсгэрийн харьяалалаар шийддэг.  Л.Гансүх бол Баянзүрх дүүргийн харьяалал. Гэтэл Ганц худагт хийвэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шилжчихэж байгаа. Ийм байдлаар шүүгч нар хаа хамаагүй хурлаа хийдэг байж болохгүй. Шүүгч нар хэрэг маргаанаа л шийдэх ёстой. Хаана хийх ёстой шүүхийн захиргаа, үндсэн хуулиараа л явах ёстой.


-Гэрчүүдийг зохион байгуулалттайгаар авчрахгүй байгаа гэх асуудал хөндөгдөж байгаа. Хэрэв энэ удаад ийм тохиолдол гарвал шүүх хурал дахин хойшилж магадгүй болж байгаа юу?
-Гэрчүүд Монголд байгаа. АТГ-ыг дуудангуут нь ирээд байцаалт өгчихдөг. Тахарын ерөнхий газар гэж гэрч хохирогчийг авчирдаг байгууллага бүтэн сар авчрахгүй байна гэж байхгүй.


Хоёрдугаарт, эдгээр хүмүүс жирийн нэг иргэн биш. Төрийн өмчит үйлдвэрийн томоохон газар буюу “Багануур” ХХК гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, нөгөөх нь Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо гэх төрийн албанд үүрэг гүйцэтгэгчид шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хүнийг олох бүрэн боломжтой. Зориуд авчрахгүй байна гэж л харж байгаа.


-Шүүгч нараас татгалзана гэж байсан. Энэ асуудал юу болж байна?
-Шүүх хурлыг нээлттэй явуулаад ашиг сонирхолын зөрчил ажиглагдахгүй бол шүүгч нарын бүрэлдэхүүнээс татгалзах асуудлыг ярихгүй. Хэд хэдэн шүүгч нарт ашиг сонирхолын зөрчил харагдаж байгаа. Жишээ нь, АТГ-аас энэ хэргийн даргалагч шүүгчийн ахыг нь шалгаж байгаа асуудал бий.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.26.194.192)
    gants deer gantshudag hereggui yum
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    худлаа шоудаж байхаар хүнээ яаж авч гарахаа бодооч хаана ч хийсэн яадаг юм вэ чи өөрөө шүүх процесс алдвал бичих эрх чинь нээлттэй биз дэээ чи ер нь хэдэн саяыг авчихаад сүйд болоод байгаа юм вэ
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Энэ асуудлыг том утгаар нь харах хэрэгтэй дээ. юу ч чадахгүй нэг өмгөөлөгч л атаархсандаа бичээд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. шүүх хурлыг шоронд хийж болохгүй гэдэг санаа л энд байнашд
      2015 оны 09 сарын 08
  • Зочин (202.131.235.211)
    шүүх хурлыг хаана хийх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал болохоос хэрэгтний өмгөөлөгчийн хэлснээр хүссэн газартаа шүүх хурал хийдэггүй л байхгүй юу? Тэгээд ч хэрэг хийгээгүй юм бол шүүх хурлаа хийлгээд гэм буруугүй гэдгээ тогтоолгооч чадахгүй л дээ гэм буруутай болоод л айгаад байна даа
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Энэ үгийг бичсэн хүн ямар нэг хэрэгт холбогдоод ийм байдалд орвол чиний өмнөөс өмгөөлөгч л дуугарна шүү. энэ тэмцэл үр дүнгээ өгвөл ирээдүйд чамд ч юм уу, өөр бусдад хэрэгтэй л дээ. тэр утгаар нь дэмжиж байна. Гансүхийн зөв бурууг бол бид биш шүүх тогтооно.
      2015 оны 09 сарын 08
  • иргэн (112.72.13.249)
    10-нд ямар ч шүүх хурал болохгүй. Энэ өмгөөлөгч шүүгч нараас татгалзаад хурал хойшлох нь тодорхой. Алтанхуяг нь гэрч гэж очоод бас баахан шоу хийнэ. Шүүх хурлыг хаана хийх нь чухал биш, харьяалалын шүүх, шүүгч нь хэргийг шийдэж байгаа эсэх нь чухал байлтай.
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Gol ni shuuh hurliig neelttei hiilgene geed bgaag oilgoj bna uu. 461 ontsgoi bus. Tend steguulchdiig oruuldaggui yum.
      2015 оны 09 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    6 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 21 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 1 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 15 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 45 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 15 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 50 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 9 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 15 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 33 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 41 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 56 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК