Харин Ю.Тимошинко энэ тэмцээнийг Украйнд зохион байгуулах нь нэр төрийн
хэрэг бөгөөд, үүний төлөө Засгийн газарт байхдаа ихэд хичээсэн тухайгаа
ярьжээ. Тиймээс Украйн улс "Евро 2012"-ыг алгасахгүй байхыг охиноороо
дамжуулан хэлсэн байна. Ингэснээр "Евро 2012" болох эсэхэд эргэлзэж
байсан хүмүүсийн эргэлзээг тайлж өглөө.

"Евро 2012" хөл бөмбөгийн тэмцээн энэ жил Украйн улсад зохион байгуулагдахаар товлогдоод байгаа. Гэсэн ч тус улсын сөрөг хүчний удирдагч, ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж Ю.Тимошинког шоронд хорьсон тул улс төрийн нөхцөл байдал эгзэгтэй болоод байгаа юм. Ю.Тимошинко өлсгөлөн зарласнаас болж хууч өвчин нь хүндэрч, биеийн байдал нь тааруу байгаа ч Украйны Засгийн газар түүнийг батлан даалтанд гаргахгүй байгаа юм. Энэ байдлыг Европын олон орны тэргүүнүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал Германы канцлер А.Меркель, Францын ерөнхийлөгч Ф.Олланд нар "Евро 2012" тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Харин Ю.Тимошинко энэ тэмцээнийг Украйнд зохион байгуулах нь нэр төрийн хэрэг бөгөөд, үүний төлөө Засгийн газарт байхдаа ихэд хичээсэн тухайгаа ярьжээ. Тиймээс Украйн улс "Евро 2012"-ыг алгасахгүй байхыг охиноороо дамжуулан хэлсэн байна. Ингэснээр "Евро 2012" болох эсэхэд эргэлзэж байсан хүмүүсийн эргэлзээг тайлж өглөө.
Ю.Тимошинкогийн хувьд өнгөрсөн 10-р сард өөрт нь оноосон 10 жилийн ялыг эсэргүүцэн давж заалдаад байгаа. Давж заалдах шатны шүүх нь дээрх тэмцээний дараа болохоор товлогдсон байна.