УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Бүгд найрамдах Тринадад ба Тобагоги улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Гадаад харилцаа сүүлийн жилүүдэд онцгой тэлж байгаа. Төсөв, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж байна. Манай дипломатуудын тоо өсөөгүй. Цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг. Бусад адилхан хөгжиж буй орнуудтай харьцуулахад бид 3-4 дахин бага хүний нөөцтэй, цалингийн хувьд дэлхийн дунджаас 40 хувиар бага цалин авдаг. Гэсэн хэдий ч мэргэжилдээ дуртай, маш чадвартай гэдгээрээ олон улсад гайхагддаг. Энэ чадвараараа гадаад харилцааг сайн авч яваа" гэв.
Сэтгэгдэл (2)