Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 20-60 см давсан байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр байна.
Маргааш буюу долоодугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 5 см орчим, Сүхбаатар хот орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Долоодугаар сарын 4-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж зугаалч яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)