Голомт банкны харилцагчдын тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай үргэлжилж байна.
Хөтөлбөрийн хүрээнд харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах бүрдээ Big Loyalty оноо цуглуулах бөгөөд цуглуулсан оноогоо 2 хэлбэрээр зарцуулах боломжтой. Ингэхдээ сугалаа авч урамшуулалд оролцох эсвэл хамтрагч байгууллагуудын купон авах гэсэн боломжуудаас сонгон оноогоо зарцуулна.
Одоогийн байдлаар нийт сугалаа авсан харилцагчдаас 1 харилцагчийг BYD автомашинаар, 2 харилцагчийг iPhone 16 Pro Max гар утсаар урамшуулаад байна. Big Loyalty хөтөлбөр нь он дуустал үргэлжлэх бөгөөд цаашид сар бүр iPhone 16 Pro Max гар утасны 1 азтаныг тодруулах юм.