Тогооч нарын мэргэжлийн ур чадварын олон улсын А зэрэглэлийн дөрөв дэх удаагийн тэмцээн Малайзын Куала Лумпур хотноо боллоо. Тэмцээнд 31 орны 690 гаруй тогооч хурд хүч, авьяас чадвар, ур ухаанаа сорин, гал тогооны урлагийн гайхамшгийг үзүүлэв. Тус тэмцээнд манай улсаас Э.Хангарьд ахлагчтай Э.Энхбаяр, Э.Тэнгэр, Т.Алтангэрэл нарын баг оролцлоо. Мөн Р.Батбаатар, Ц.Мэнджаргал нар шүүгчээр ажилласан юм.Манай улсын тогооч нар тэмцээндээ амжилттай оролцож Э.Хангарьд хоёр мөнгө, хоёр хүрэл, Э.Тэнгэр гурван мөнгө, Т.Алтангэрэл хоёр мөнгө, Э.Энхбаяр нэг алт (Шилдэг хоолны цом), хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тогооч Э.Энхбаяр нийт оноогоор тэргүүлэн шилдэгийн шилдэг тогоочоор шалгарч Алтан цомын эзэн болов.
Мөн “Srorm team” багийн ур чадвараараа шилдэгээр шалгарч “Excellent Team Award” Алтан цом авч монгол тогооч нарын баг нийт гурван цом, нэг алт, есөн мөнгө, гурван хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр манай улсын тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авч байгаа юм.