Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баян-Өлгий-2015” бага олимп амжилттай болж өндөрлөлөө

2015-9-15
0
ЖИРГЭХ

      Монгол Улсын алс баруун хязгаарт казах, урианхай, дөрвөд, тува, халх зэрэг олон үндэстэн ястаны аж төрөн суугаа нутгийн тэнгэр дор олимпийн бамбар гэрэлтэн асч дөрвөн өдрийн туршид их спортын уухай нүргэллээ. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, олимпизмийн үзэл санааг сурталчлах, тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгод тулгуурлан Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Баян-Өлгий аймгийн залуучуудын “Хөгжлийн эрч” клубээс санаачлан “Баян-Өлгий-2015” бага олимпийн наадмыг энэ сарын 11-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

 Өлгий нутгийн тэнгэр дор “Баян-Өлгий-2015” бага олимпийн наадмын түүчээнд 13 сум, аймгийн төвийн 26 багийн 1300 гаруй тамирчид, шүүгчид, зохион байгуулагчид, үзэгч, хөгжөөн дэмжигчид их спортоор амьсгаллаа. Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулсан энэ наадмыг Монголын Үндэсний Олимпийн Хороо, Эрүүл мэнд, спортын яамнаас дэмжин хамтран зохион байгуулсан юм.

 

Бага олимпийн нээлтийн ёслолын үеэр бүх тамирчид нийтийн биеийн тамирын 64 тоот дасгалыг хамтдаа хийсэн бөгөөд аймгийн 13 сум, 1 тосгоныг буухиалан аялсан бага олимпийн бамбарыг боксын өсвөр,залуучууд, насанд хурэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Унгар улс, Герман улсуудад зохиогдсон ОУ-ын "A" зэрэглэлийн тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны ДАШТ-ий хүрэл медальт боксын спортын Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Нурлан асааж, Олимпийн бэлэгдэл тугийг 1980 оны Москвагийн Олимпийн наадамд Баян-Өлгий аймгаас анх удаа Монгол эх орноо төлөөлөн оролцсон Өлгий нутгийн хүү, ОУХМ, Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин Улсын харцага О.Бахыт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей, залуу тамирчин, боксын спортын мастер Х.Бекнур нар мандуулллаа. Бага олимпийг нээж, УИХ-ын гишүүн А.Бакей хэлсэн үгэндээ “Мартагдах шахсан уламжлалаа сэргээн «Спортын оргил өөд хамтдаа» уриан доор бага олимп зохион байгуулж байгаа явдалд  Улаанбаатар хотод аж төрж буй элэг нэгт ахан дүүс болон Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс, мөн хувиасаа баяр хүргье. Өв тэгш мэдлэгтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, эрүүл чийрэг бие бялдартай төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэх нь монгол төрийн бодлогын амин сүнс нь билээ. Баян-Өлгийчүүдийн хувьд төрийн бодлогыг тууштай дэмжин бусдад үлгэр дууриалал үзүүлж, орон нутагт ийнхүү томоохон спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь бахархууштай үйл хэрэг юм. Эх орны маань хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж, Монгол Улсын тусгаар тогтнолын түүхийг халуун амь, бүлээн цус, хөдөлмөр бүтээлээрээ бичилцэж ирсэн урлаг, спорт, төр, нийгмийн олон арван алдартнуудын өлгий нутаг Баян-Өлгий аймгаас ассан амжилтын оч их олимпийн дэвжээнд ялалтын буухиа болон мандан бадрах болтугай. Та бүхэнд дахин баяр хүргэж, тамирчдад амжилт хүсье!” гэв.

“Баян-Өлгий-2015” бага олимпид үндэсний бөх, жудо, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, тогызкумалак, теннис, сур харваа, нийтийн биеийн тамир зэрэг спортын 10 төрлөөр 132 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөхийн сацуу “Спортын оргил өөд хамтдаа” уриатай зохион байгуулагдсан гол онцлог байлаа. Багийн нийлбэр дүнгээр Цэнгэл сумын баг нэгдүгээр байранд шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Цэнгэлчүүд сумынхаа 90 жилийн ойгоор ийнхүү “Баян-Өлгий-2015” бага олимпийн цомын эзэн болж байна. Дэд байранд Өлгий сумын 9 дүгээр багийн баг, гутгаар байранд Өлгий сумын 8 дугаар багийн баг тус тус шалгарчээ.

Тус аймагт 1989 аад оны сүүл үеэс хойш Өлгий аймагт тасалдаад байсан бага олимп 20 гаруй жилийн дараа дахин сэргээж, аймгийн ИТХ-ын шийдвэрээр цаашид хоёр жил тутам тогтмол зохион байгуулж байхаар болж байгаа юм. Дараагийн бага олимп хүртэл даанч хол байна даа.

 

Г.Үжин

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    5 цаг 22 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    5 цаг 28 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    8 цаг 14 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    12 цаг 21 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    12 цаг 52 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    13 цаг 19 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    14 цаг 40 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    15 цаг 32 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК