Өнгөрсөн сарын 23-нд Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн Ш.Алтанхуягийн бие мууджээ.

Өнгөрсөн сарын 23-нд Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн Ш.Алтанхуягийн бие мууджээ. Тэрээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан ч өчигдөр бие нь муудсан учраас тус ангийн хуягууд түүнийг үзлэг эмчилгээнд хамруулсан байна. Тэрээр осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Тэрээр “Хишигтэн нүүдэлчин” гэх “Мон дулаан трейд” компанийн охин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж.