24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан "Наадам айсуй" цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар өнгөрсөн жил айргын тавд хурдалсан зургаан насны морьдыг танилцуулах юм.
-Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага-

Түрүү магнай: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага,
Аман хүзүү: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага,
Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Ж.Намнанпэлжирийн хээр даага,
Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Г.Гантулгын сартай хээр даага,
Айргийн тав: Хөвсгөл аймгийн уяач Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдалжээ.