Ерөнхий сайдын захирамжаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр албан тушаалаасаа түр чөлөөлөгдөөд байгаа билээ.

Ерөнхий сайдын захирамжаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр албан тушаалаасаа түр чөлөөлөгдөөд байгаа билээ. УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.4-т Төрийн жинхэнэ албан хаагч Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалт бий. 24.5-д Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад этгээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалтын дагуу хотын дарга ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа юм. Нийслэлийн хотын даргын ажлыг нэгдүгээр орлогч Б.Баатарзориг түр орлон гүйцэтгэх шийдвэрийг гаргасан байна.