Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Буян-Өлзий: ”Монголын төмөр зам” ТӨХК-иас болж Ханбогд сум хүндхэн байдалтай байна

2015-9-18
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотын Цагаандавааны хогийн цэг дээрээс хоногийн хоолоо залгуулдаг иргэд Өмнөговь аймгийн зарим сумдыг зорих нь ихэсчээ. Тэд тус аймгийн иргэдийн эзгүй байдлыг ашиглаж хулгай, тонуул хийдэг болсныг нутгийн иргэд ярьж байна.


Ингээд Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Т.Буян-Өлзийтэй ярилцлаа.


-Ханбогд сумын хувьд хөгжлөөрөө тэргүүлэгч гэж явдаг. Тэгвэл цаашид улам хөгжүүлэхийн тулд ямар ажил хийж байна?
-Ханбогдчууд  хөгжил бүтээн байгуулалтын асуудлыг өөрсдөө шийддэг онцлогтой. Монголын томоохон уул уурхай бүтээн байгуулалт явагдсан сум.  Монгол Улсад тэмээгээрээ нэрээ мөнхөлсөн газар. Мөн Оюутолгойн орд Ханбогд суманд харьяалагддаг.


Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагаа Ханбогд сумын нутаг дэвсгэрт явагддаг. Ханбогд сум 90 жилийнхээ ойгоор бүтээн байгуулалтын олон ажлыг хийж Ханбогд хот болох зорилт дэвшүүлсэн.  Тодруулбал, хот төлөвлөлтийг асуудлуудыг шийдэж 2025 он гэхэд 32 мянган хүнтэй хот болох зорилттойгоор хотын анхны шангаа татаж, үйл ажиллагаагаа явуулж хот болох бүтээн байгуулалтын ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд тасралтгүй явуулж байна.


Ханбогд сумынхаа хэмжээнд газар доорх байгууламжийг аймгийн хэмжээнд хийж эхэлсэн. Мөн сум дундын 50 ортой төрөх эмнэлэг, цэвэрлэх хүрээлэн зэрэг ажлыг хийж бүтээж байна. Цаашид төсвийн байгууллага нэмэгдэж сум дундын шүүх, прокурор, ШШГГ, Тахарын албууд манай суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.


Цаашлаад онцгой байдал, мэргэжлийн хяналтын тасаг байгуулаад ирэхээр төрийн байгууллагууд нэмэгдээд эхлэх юм.


-Орон нутагт оруулдаг хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу?
-Ханбогд сум өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг сум. Тиймээс улсын төсөв, аймгийн төсвөөс авдаггүй. Харин эргээд аймгийн төсвөө бүрдүүлдэг Монголын ховорхон сумын нэг. Тиймээс бид олсон орлогынхоо давсан хэсгээр Ханбогд суманаа бүтээн байгуулалт хийдэг. Өнгөрсөн жил л гэхэд 700 гаруй сая төгрөгний бүтээн байгуулалтыг өөрийнхөө хөрөнгө оруулалтаар бий болгож цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулсан. Мөн орсон орлогынхоо хэмжээгээр аймаг орон нутагтайгаа хамтарч 320 хүний суудатай Үлэмжийн чанар соёлын өргөөг  барьж байна. Энэ мэт өөрсдийнхөө төсвөөр бүтээн байгуулалт хийдэг.


Гэвч энэ жилийн хувьд төсвийн хүндрэл гарч ирж байна. Сүүлийн дөрвөн сар үндсэндээ төсөв зогсож бүх томоохон бүтээн байгуулалтыг хойшлуулаад байгаа.  Энэ маань цэвэр Монголын төмөр замтай холбоотой.


Гашуун сухайтаас- Тавантолгой орж байгаа энэ зам маань Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 100 км явагдаж байгаа.  Үүний шороон далангийн ажилд өгөх ёстой мөнгөний хэмжээ 1.3 тэрбум  гаруй төгрөг болж байна. Гэтэл энэ мөнгөө “Монголын төмөр зам” ТӨХК орон нутагт өгөөгүйгээс болж төсөв хүндрээд байгаа.


Энэ мөнгө орж ирснээр Ханбогд сум нийгмийн даатгал, бусад бүтээн байгуулалтаа шийдэх ёстой.  Ерөнхийдөө сүүлийн саруудад аймгаас зээл авсан байдалтай байна.


-Энэ асуудлыг шийдэхийн тулд  хандах газарт нь хандсан уу. Ямар хариу өгөх юм?
-2013 онд 800 гаруй саруй, 2014 онд 400 гаруй сая төгрөг авах ёстой.  2015 онд энэ ажил хийгдээгүй.  Үүнийг сум бусад гурван сумтайгаа хамтарч хөөцөлдсөөр байгаа. Баян-Овоо, Цогт цэций сумын хувьд Самсунг компани хариуцаж ажилладаг. Харин Ханбогд сумын хувьд Монголын төмөр зам хариуцаж ажилладаг. Гэтэл өнөөдөр аймагт ажлын хэсэг удаа дараа гарч дээрх асуудлын араас явсан ч шийдэлд хүрэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш миний бие Монголын төмөр замд байсаар байгаад ирлээ.


Монголын төмөр зам 2013 онд авсан хайрга, дайрганыхаа мөнгийг Самсунг компани шилжүүлсэн гэдэг. Гэтэл Самсунг компани маань болохоор Ханбогд сумын мөнгийг шилжүүлээгүй, манайх угаасаа хариуцдаггүй гэдэг. Үүнийг бид шалгаад, гэрээ хэлэцлээгээ хянасны эцэст “Монголын төмөр зам” ТӨХК төлөхийн байна гэдгийг мэдсэн.


Гэтэл “Монголын төмөр зам” төрийн компани нь улсаас авах санхүү татаасаа аваагүй, санхүүжилт аваагүй гэх зүйл ярилаа.


Зургаан сараас хойш хаагдсан төрийн өмчит хувьцаат компанийн данс улайссан байдалтай л байна.


Үүнийг Монголын Засгийн газар өөрсдөө л шийдэхээс өөр аргагүй.


Бид энэ бүхнээс болж бүтээн байгуулалтыг бүрэн зогссон. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, цалингийн зээлтэй хүмүүс давхар давхар өрөнд орсон ийм байдалтай байна.


-Оюутолгойн үйл ажиллагааны хувьд асуудалтай зүйл байна уу?
-Үйл ажиллагаа нь үргэлжилж байна. Оюутолгойн татвар төлөлт аймаг, улсад очдог. Тэгэхээр Ханбогд суманд үлддэг зүйл байдаггүй.  Оюутолгойгоос гэрээ хийж, санхүүжилт авах асуудлыг хамтарч хэлэлцэж шийдвэрлэдэг. Тэд өөрсдийнхөө санаагаар бүтээн байгуулалт бол хийж өгдөг.


-Орон нутгийн иргэдийн амжиргааны түвшин?
-2010 оны сүүлээр Ханбогд сум ажилгүй иргэнгүй болсон байсан. Одоо эргээд Оюутолгойн цомхотгол явагдсанаар 100-гаад ажлын байр хайж байгаа ажилгүй иргэдтэй болсон. Гэхдээ бид ажлын байр нэмэгдүүлэх саналыг тавьсаар байгаа.


Ханбогд сумын өрхийн дундаж орлого өндөрт ордог. Суурин 5400 орчим иргэнтэй.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Засаг даргад (122.201.22.27)
    Менгегvй цаасны компаниас юугаа нэхээд байгаа юм бэ
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Shon (122.201.31.162)
    Юм нэгээрээ байдаггүй юмаа.
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    13 цаг 4 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    15 цаг 15 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    21 цаг 18 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    21 цаг 27 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    21 цаг 36 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    21 цаг 47 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК