Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь

2015-9-19
0
ЖИРГЭХ

        Нийт хүн амын 85% нь толгой өвддөг болохыг судлаачид тогтоосон бөгөөд таван хүн тутмын нэгд нь толгой байнгын шинж төрхтэй өвддөг юм байна.


Насаар нь авч үзье л дээ.


• Залуу, дунд насны хүмүүсийн толгой харьцангуй их өвддөг. Гол төлөв 20-30 насанд толгой таллаж (мигрень) өвддөг. Энэ нь ихэвчлэн хүзүүний булчингийн чангарал, сэтгэл санааны хямрал, мэдрэл цочрогдол зэргээс болдог байна.


• 40 наснаас дээш тархины цусны эргэлтийн дутмагшил, хүзүүний ясны өөрчлөлттэй холбоотой өвдөлт ажиглагдана.


Толгой өвдөлтийг анхдагч, хоёрдогч гэж хоёр ангилна.


• Анхдагч өвдөлтөд тархины судасны шалтгаан бүхий толгойн талласан өвдөлт (мигрень) багцалсан булчин чангарлын өвдөлт багтдаг.


• Толгойн хоёрдогч өвдөлт бусад өвчний шинж тэмдэг болж илэрнэ.
Толгойн архаг өвдөлт

Толгойн архаг өвдөлт нийт хүн амын 2-5%-д тохиолдоно. Толгойн архаг өвдөлтийг олон оронд «хүзүүний булчин чангарлын толгойн өвдөлт» гэж нэрлэж иржээ. Энэ нь хүзүүний булчингийн чангарал ихэссэний улмаас артерийн судас нарийсан, заримдаа цусны тасалдал үүсэх, булчингийн чангарал сулрахад цусны эргэлт дахин сэргэдэг гэж үздэг юм байна. Артерийн судас нарийсахын хирээр венийн зогсонгошил үүсч, бодисын солилцооны хагас задарсан бүтээгдэхүүний нөлөөнд хуйхны булчин хавагнаж өвчтэй болно.


Манайхны дунд ярьдаг хүзүү хөших, хуян шар ус хөөрөх гэх мэтээр нэрлэдэг зүйл бол хүзүүний булчингийн чангарал, өвдөлт үрэвсэл юм. Хүзүүний булчин чангарч хөшсөн, тэр байдал нь толгой, дал, мөр рүү дамжиж, архаг толгойн өвдөлт, сээр, мөрний булчингийн өвдөлтийг үүсгэдэг.


Дээрх өвчин зовиурыг үүсгэх шалтгаан, нөхцөлд амьдралын буруу дэглэм, ажлын нөхцөл тухайлбал компьютерийн болон бичгийн ажилтай оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, машин жолооддог, оёдол хийдэг зэрэг ажлыг удаан хугацаанд олон цагаар амралтгүй хийх мөн хэвтэж зурагт үзэж, ном сонин уншдаг, дэрээ буруу дэрлэж унтдаг гэх мэтийн зүйлсээс болдог.
 


Толгойн багцалсан өвдөлт


Энэ нь толгойн нэг талд тогтвортой байрлаж, нүүр улайх, хөлрөх, нус, нулимс гоожих зэрэг вегетатив мэдрэлийн өөрчлөлт хавсарч илэрдэг, тархины судасны шалтгаанд үечлэн тохиолдох хүчтэй өвдөлт юм. Нэг удаагийн өвдөлтийн үргэлжлэх хугацаа удаан биш боловч, хөдлөл сэдэрсэн үед өдөр бүр тодорхой цагт өвдөнө.


Өвдөлт хоёр талд зэрэг байрлах нь бараг үгүй. Өвдөлт нүд, түүний эргэн тойрон санчигаар байрлана. Нүүр таллаж хүчтэй өвдөх боловч хүзүү, дагз, чих, гар хуруу дамжих нь ховор. Нэг удаагийн өвдөлт 30 минутаас 6 цаг буюу дунджаар З цаг үргэлжилнэ. 30-40 насны эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно.


Толгойн талласан өвдөлт


Толгойн үечлэн өвдөх нь ихэвчлэн нэг гэр бүлийн хэд хэдэн хүмүүст тохиолдоно. Өвдөлт, сэтгэл хөдлөх, ядрах, цаг агаар өөрчлөгдөх, нойр муудах гэх мэт тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр гол төлөв сэдэрдэг. Толгой таллан өвдөхийн өмнө хараа, мэдрэхүйн талаас түр зуурын өөрчлөлт гарна.


Өвдөлтийн үе гол төлөв өглөө нойрноос сэрэхэд толгой өвдсөн байдаг. Хүчтэй өвдөлт 20-30 минутаас нэг цаг орчим үргэлжилнэ. Бие зарайх, хөлрөх, зүрх дэлсэх, ам хатах, дотор муухайрч бөөлжих шинж хавсарч гардаг. Өвчтөний царай цонхийн нүдний эргэн тойронд хөх туяа татаж, зовхи цэлхэрнэ.


Энэ үед юманд, анхаарал төвлөрүүлэх сэтгэн бодох чадвар эрс буурна. Хурц гэрэл, дуу чимээ, үнэрээс зайлсхийж аль болох ганцаар байхыг эрмэлздэг. Огиулж бөөлжсөнөөр өвдөлтийн эрчим намдаж дотор бага зэрэг онгойх боловч толгой дүүрч өвдөнө.


Толгой өвдөлтийн эмчилгээ:


Мэдээж мэдрэлийн эмчийн үзүүлж, нарийн зөвлөгөө, эмчилгээг авна. Орчин үед хүзүүний өвдөлтийг уламжлалт эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний аргууд болох хүзүүний татлага, массаж, бумба шивүүр, зүү төөнө, халуун жин, нам давтамжтай цахилгаан, дулаан эмчилгээгээр үр дүнтэй эмчилдэг болсон. Гэвч эдгээр эмчилгээг хийхийн хамт дэглэм эмчилгээ, хүзүүний дасгал хөдөлгөөн, зөв амралт, буруу зуршлаа орхих нь шалтгааны эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.


Ажлын нөхцлөөс шалтгаалан хүзүүний булчин чангарч, хөшиж өвддөг бол ажлынхаа дундуур босч булчингийн чангаралыг арилгах дасгал хийж, гэрийн нөхцөлд халуун жин тавих, дэрээ зөв дэрлэж амрах нь бага хэмжээний булчингийн чангарал өвдөлтийг арилгадаг.


Үүний тулд толгойгоо дээш доош 2-3 удаа хүчтэй хөдөлгөн, дараа нь баруун зүүн мөр лүүгээ 2-3 удаа хүчтэй хөдөлгөөрэй. Дараа нь 2 тийш нь цагираг хөдөлгөөн хийгээрэй. Үүнийг 3 удаа өдөр бүр давтан хийнэ.


Гэрээр авч болох эмчилгээнүүд:


• Өндгийг хагалж аяганд хийн хутгаад 150 гр буцалсан сүүг нэмэн хийж холиод ууна. Мэдрэлийн гаралтай толгойн өвдөлтийг арилгана.


• Хэт ядарснаас толгой өвдөөд байвал халуун усанд орох хэрэгтэй. Тийм боломжгүй бол 2 хөлөө шагайгаа хүртэл халуун усанд дүрээд 10-15 минут суугаарай. Энэ үедээ түүхий давсалсан загас, нэг аяга халуун гааны ханд бүхий цай ууна.


• Цэгэн массаж хийнэ. Духнаасаа эхлэн дагз руугаа хүчтэй цэгэн массаж хийнэ.


• А, В1, В6 амин дэмийг тогтмол хэрэглэх


• Эрхий хуруугаа чих рүүгээ шургуулж, чихний цэцэг рүүгээ дотроос нь урагш, нүднээсээ жаахан дээгүүр чиглүүлэн нухаж дарна. Ингэж дараад хуруугаа татна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • erdenet (112.72.11.134)
    Estoi heregtei ym bichijee Mongold tolgoi obdoltiig onoshloj vnen ym yridag emneleg hobor bna Erdenetiin hubiin emnelgvvd hvneer togloj duusch bna daa
    2015 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    5 цаг 19 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    5 цаг 25 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    8 цаг 11 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    12 цаг 18 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    12 цаг 49 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    13 цаг 15 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    14 цаг 37 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    15 цаг 29 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК