Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бээжингийн Хориотой хотод Монгол, Хятадын зураачид үзэсгэлэнгээ гаргана

2015-10-08
0
ЖИРГЭХ

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд цуврал үзэсгэлэнг  ирэх сарын 20-ноос Бээжин хотын хааны ордны Тиа миу галерейд зохион байгуулна. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Н.Батбаатартай уулзаж ярилцав.

-Монголын Уран зургийн галерей гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?

-Өнгөрсөн онд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан. Энэ үеэр манай галерейн зүгээс хятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “Уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргаж байхаар тохиролцсон юм. Үүний дагуу  хоёр орны уран бүтээлчдийн “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг ирэх сард Бээжин хотын Тяньминий талбайн ард байрлах Хориотой хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү Тиа миу галерей нь хуучны сүмийг орчин үеийн галерей болгож тохижуулсан.  Бээжинд маш их жуулчид ирдэг учраас Монголыг сурталчилж буй том арга хэмжээ болно.

 

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Өмнөх жилүүдэд Хятад-Монголын зураачдын үзэсгэлэн гарч байсан. Бээжингийн цохилох зүрх нь Тяньмин. Түүний Хориотой хотод энэ үзэсгэлэн гарч байгаа нь  аялал жуулчлал, олны анхаарлыг татах боломжтой. Үзэсэглэнгийн нээлтэд үндэсний хөгжим, хөөмэй, уртын дуу эгшиглэнэ. Бээжин ойрхон учраас Монголчуудыг очиж үзээсэй, Монголын болон Хятадын дүрслэх урлагийг харьцуулан үзэгчдийн зүгээс хараасай гэж бодож байна.

 

-Үзэсгэлэнд нийт хичнээн зураач оролцох вэ?

 -Үзэсгэлэнд хоёр улсын 20, 20 нийт дөчин уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний 6 төрлөөр 160 орчим бүтээл дэлгэнэ. Харин энэ үзэсгэлэн ирэх 12 дугаар сарын 1-нээс Монголын Уран зургийн галерейд гарах юм. Хятадын уран бүтээлчид гүйцэтгэлийн өндөр чадвартай, манай уран бүтээлчид чөлөөт сэтгэлгээ илүү давамгайлсан байдаг. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан маш олон хүн Монголын талаар эерэг ойлголттой болох байх. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй бүтээлч үйлдвэрлэл болон Монголын уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарах бодлоготой  бодитойгоор уялдаж байгаа гэж хэлж болно. Мөн хоёр орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах, дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлага бий болгох, цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдаар дамжуулан Монголын Дүрслэх урлагийн салбарыг дэлхийд сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түлхэц болох юм.

-Үзэсгэлэнд оролцох зураачдыг нэрлэвэл?

-Монголдоо нэртэй, олон улсад танигдсан зураачид байгаа. Тухайлбал, Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, Германд алдартай зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг, дунд үеийнхнээс Монгол зургийн Т.Нурмаажав, гэхчлэн. Мөн Хятадын талаас Бээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан ахалж оролцоно. Энэ хүн хятадад төдийгүй дэлхийд маш их нэр хүндтэй уран бүтээлч юм.

 

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-10 сарын 20-ноос 11 дүгээр сарын 4-нийг хүртэл нийт 15 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд зураачид Хятадын эртний Датун хотоор аялан хуучны сүм, энгийн аж амьдралыг талаар судалбар зураг зурна. Хятадын амьдрал, Датун хотын талаарх зургуудаар 2016 онд Бээжин хотод үзэсгэлэн гаргана. Өнгөрсөн долдугаар сард Хятадын төлөөлөгчид Монголд ирсэн. Хоёр орны найм, найман зураач Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Тэрэлжид аялан хээрийн судалбар хийсэн байгаа. Энэ зургуудаар Бээжинд үзэсгэлэн гаргана. Мөн 10 сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ныг хүртэл Хятадын Сиань хотод Монголын 6 уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргана. Мөн Хөх хотод зохион байгуулах Монгол, БНХАУ, ОХУ-ын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс тэдний чадал чансааг харж болно.

 

-Зураачдын зардал мөнгийг хэрхэн шийдэж байна вэ?

-Ерөнхийдөө дэмжлэг алга байна. Галерей дангаараа даахад хүнд. Уран зураг сонирхдог хүмүүстэй хамтарч ажиллахаар ярилцаж байна. Монголчууд дүрслэх урлагийн өндөр мэдрэмжтэй улсууд. Манай Ерөнхийлөгчөөс эхлээд маш олон хүн уран зураг сонирхдог. Тиймээс төр засаг, урлагт элэгтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дүрслэх урлагийн салбарт бодитойгоор хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсч байна. Үүгээр дамжуулан ирэх жил болох АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр гарах үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Хятадын зах зээл том учраас Монголын дүрслэх урлагийн талаар тодорхой ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    46 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 13 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    1 цаг 35 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    2 цаг 21 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    2 цаг 36 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 58 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    3 цаг 2 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 12 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 44 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 48 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 57 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    5 цаг 1 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    5 цаг 1 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    5 цаг 6 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 18 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 21 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    5 цаг 28 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    5 цаг 33 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 34 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК