Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын нийт 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр маргааш болохоор товоо зарласан.
Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд болно. Монголын шилдэг дрифтчидтэй тулалдахаар Оросын тамирчид ирж яваа билээ.
ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн ирж байгаа юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал маргааш 10 цагт Скай Резорт болох юм.