ОХУ-ын Соёлын яам, Кемерово хотын урлагийн их сургууль, Польшийн Варминьско Мазур хотын Дорнод словян судлалын дээд сургууль, Монголын СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхим хамтран “Онгодын дуудлага" сэдэвт гурван улсын уран уншлагын уралдаан зохион байгуулж байна. Сонгодог бүтээлээр дамжуулж олон улсын соёл, ахуй, сэтгэлгээг танин мэдэж, амьдрал уран бүтээлдээ бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болон төлөвшихөд нь туслах зорилгоор жүжигчний ангийн оюутнуудын дунд дэлхийн сонгодог яруу найргийн бүтээлүүдээс уран унших наадмыг зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр шатанд цахим сүлжээгээр бүтээлүүдээ илгээх бол тэнцсэн уран бүтээлчид ОХУ-д өрсөлдөх юм. Ийн Монголоос 30 орчим оюутан А.С.Пушкин, , Некрасов тэргүүтэй Оросын яруу найрагчийн бүтээлээр оролцож, Монголын СУИС-ийн багш нар шүүснээс 13-ыг нь хоёрдугаар шатанд тэнцүүлжээ.