Өчигдөр Нигерийн хойд хэсэгт, нийслэл хотоос 12 км зайд байх хоёр христийн сүмд тэсрэх бөмбөг дэлбэрчээ.

Өчигдөр Нигерийн хойд хэсэгт, нийслэл хотоос 12 км зайд байх хоёр христийн сүмд тэсрэх бөмбөг дэлбэрчээ. "Улаан загалмай" нийгэмлэгийн мэдээлж байгаагаар хамгийн багадаа 15 хүн нас барж, 38 хүн хүнд гэмтсэн байна. "CNN"-ий мэдээлж байгаагаар шархадсан хүмүүсийн дунд зургаан хүүхэд байжээ. Одоогоор хэн нэгнийг энэ хэргийг үйлдсэн гэж зарласан ямар нэгэн бүлэглэл байхгүй байна. Гэхдээ албаны хүмүүс барууны боловсрол болон шашныг эрс эсэргүүцдэг Боко Харам бүлгийнхэн үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. "Нигеэрийн талибууд" гэж нэрлэгддэг Боко Харам бүлгийнхэн өмнө нь Зул сарын баяраар сүмд бөмбөг дэлбэлж олон арван хүний аминд хүрсэн юм. Хэргийг Нигерийн цагдаагийн газар олон улсын байгууллагуудтай хамтран шалгаж байна.