Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал
товлогдсон билээ. Одоогоор Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирж,
шүүхийн танхим руу ороод байна.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал товлогдсон билээ. Одоогоор Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирж, шүүхийн танхим руу ороод байна. Харин түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нарыг танхим руу оруулахгүй байгаа аж. Одоогоор хурал хараахан эхлээгүй байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, ерөнхий шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцож байна.