Өнөөдөр үүрээр Нигерийн томоохон хотуудын нэг болох Лагос хотын төвд Dana Air plane компаний зорчигч тээврийн онгоц унаж, осолджээ. Онгоцонд 150 гаруй хүн сууж явсан бөгөөд тэднээс нэг нь ч амьд үлдээгүй гэж албаны хүмүүс харамсалтайгаар мэдэгдэж байна. Хар утаа суунаглаж буй онгоцноос амь үрэгдсэн зорчигчдын цогцос энд тэнд цухуйн харагдаж байгаа ч орон нутгийн олон зуун иргэд үйл явдлыг нүдээр үзэх гэж осол болсон газар цугларчээ. Онгоц Нигерийн нийслэл Абужагаас Лагос хот руу нисч явсан байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг техникийн саатлаас болсон гэж үзэж байгаа юм. Осол үүрээр, шөнийн цагаар болсон тул албаныхан шалгалт хийхэд хүндрэлтэй байгаа аж.
Энэ харамсалтай үйл явдлаас болж Нигерийн ерөнхийлөгч гурван өдрийн гашуудал зарлаад байна.









