Өнгөрсөн баасан гаригт буюу хүүхдийн баяраар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 182 хүн эрүүлжүүлэгджээ.

Өнгөрсөн баасан гаригт буюу хүүхдийн баяраар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 182 хүн эрүүлжүүлэгджээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 39 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Уг хоногт бусдын биед учруулах хэрэг дөрөв, хулгайлах тав, дээрэмдэх гурав, танхайрах арван хэрэг гарсан байна. Түүнчлэн зам тээврийн 42 осол гарч, 18 хүн гэмтжээ.