
Хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн 14 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцаж, шүүх хуралдааныг зарлах ёстой.
“Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 буюу иргэдэд хувьцаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан, 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. 125 хавтас бүхий уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа юм.