Өнөөдөр Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албаныхан ажлаасаа халагдсан 13 хүний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, Стратегийн удирдлага төрийн захиргааны хэлтсийн дарга П.Тунгалаг нар оролцов.

Өнөөдөр Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албаныхан ажлаасаа халагдсан 13 хүний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, Стратегийн удирдлага төрийн захиргааны хэлтсийн дарга П.Тунгалаг нар оролцов. СХЗГ-ын дарга Г.Гантөмөр “Ардчилсан намын угшилтай гэх 13 хүнийг ажлаас халсан гэх мэдээлэл худал, ташаа мэдээлэл. Тэднээс зургаан нь шүүхэд хандсан ч тавынх өргөдлийг шүүх буцаасан. Нэг хүн нь ор сураггүй болсон” гэв.
Г.Гантөмөр нь 2010 оны гуравдугаар сарын таванд ажлаасаа халагдаж байсан бөгөөд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр СХЗГ-ын даргын албанд очжээ. Харин ажилд орсон цагаасаа одоог хүртэл гурван сарын дотор нийт 13 хүнийг ажилаас нь халсан гэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Тус газрын дарга Г.Гантөмөр 13 хүн ажлаас гарсан нь хууль бус биш харин ч шүүхийн тогтоолоор тогтоогдсон баримттай зүйл бөгөөд нэг хүнээс бусад нь ямар нэгэн шалтгааны улмаас халагдсан гэлээ. Тиймээс энэ асуудалтай холбогдуулан СХЗГ хуулийн дагуу хяналт шалгалтын байгуулгад шалгуулахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдэв.