зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Амарболд төрийн өндөрлөгүүд болон хуулийнханд анх удаа хүсэлт хүргүүллээ

2012-6-04
0
ЖИРГЭХ
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын бие тааруухан байгаа.
    0ffa7de4b2b369d4bigЦагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын бие тааруухан байгаа. Тэрбээр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улсын яллагчаас ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон шүүх, прокурор зэрэг нийт 14 хуулийн байгууллагад холбогдох тайлбарыг гаргаж хүргүүлсэн байна. Уг тайлбарыг 24tsag.mn сайт бүрэн эхээр нь хүргэж байна.

ТАЙЛБАР, ХҮСЭЛТ

2012 оны 5 дугаар сарын 25                                  Улаанбаатар хот   

    Намайг 2008 оны 07 дугаар сарын 1-нд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга байсан гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Аравдугаар хэсэг “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн 294 дүгээр зүйлийн 294.2 дах хэсэгт: “Захирагч.....албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс ... хор уршиг учирсан” гэж зааснаар яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдсэн.
    “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийг “Монгол улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт ... цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ” гэж Эрүүгийн хуулийн 274.1-д тодорхойлсон. Өөрөөр хэлбэл намайг 1-рт бусад цэрэгт /бусад цэрэг гэдэгт Зэвсэгт хүчний тухай хуулийн 6-р зүйлийн 2, УДШ-ийн 2003 оны 4-р сарын 21-ний 04-р тогтоолд: “Тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд Ерөнхий зориулалтын, Хилийн, Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийн дарга байсан учраас энэ гэмт хэргийн субъект болно ,  2-рт дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн /объект/ болно гэж үзсэн байх.
    Гэтэл би 1-рт 2008 оны 7-р сарын 1-нд Дотоодын цэргийн дарга байгаагүй. Энэ нь дараах байдлаар тайлбарлагдаж, хөдөлбөргүй нотлогдоно.
Үүнд:
“Дотоодын цэргийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн “Дотоодын цэргийг удирдах талаар  Засгийн газрын бүрэн эрх”-д: “Засгийн газар нь Дотоодын цэргийг удирдах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1.Дотоодын цэргийн даргыг томилох, чөлөөлөх” гэж заасан. Гэтэл намайг 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд хуулийн дээрх заалтын дагуу Дотоодын цэргийн даргаар огт томилоогүй болохыг Монгол улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны ХЭГ/362 дугаартай Монгол Улсын сайд, засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичигт: “Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Дотоодын цэргийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөхөөр заасан байна. Гэхдээ Таныг Дотоодын цэргийн томилсон Засгийн газрын тогтоол 2008 онд гараагүй болохыг үүгээр уламжилж байна “ гэжээ.
Засгийн газрын тухай хуулийн заалт ёсоор хуралдаанаар хэлэлцсэн асуудал тэмдэглэлд  тусгагдаж албан тушаалд томилох болон чөлөөлөхөд тогтоол гарах ёстой. Тогтоол гараагүй учир томилогдоогүй, мөн чөлөөлөгдөөгүй болох нь ийнхүү нотлогдож байна.
Нэмж дурьдахад намайг Дотоодын цэргийн даргаар томилох асуудлаар 2008 онд засгийн газрын хуралдаанд дуудаж байгаагүй юм.
2.Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдөөгүй болох нь дараахь байдлаар нотлогдоно.
Юуны өмнө би Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй болохоор хуулийн 6 дугаар зүйлд заасан Дотоодын цэргийн даргын бүрэн эрхийг эдэлж, “Дотоодын цэргийн үйл ажиллагааг удирдаагүй” Дотоодын цэргийн бүхий л ажиллагааг Дотоодын цэргийн Штаб хуулийн дагуу удирдаж байсан.
    Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигаар тогтоогдсон Онц байдлын үед Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаанд Дотоодын цэрэг оролцоогүй, зэвсэг техник хэрэгслийг нь ашиглаагүй болохыг ЦЕГ-н дарга бөгөөд Дотоодын цэргийн дарга 2012 оны 1 дүгээр сарын 23-ны 1/30 тоотоор албан ёсоор батлан тодорхойлсон /тоотыг хавсаргав/.
    Ийнхүү тухайн өдөр Дотоодын цэрэг даргагүй учир Дотоодын цэргийн даргаас удирдах үйл ажиллагаа  явагдаагүйн дээр Дотоодын цэрэг эмх замбараагүй байдлыг тараахад оролцоогүй учир Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдсөн эсэх тухай ямар нэгэн асуудал яригдах үндэслэлгүй юм.
    Нийслэлийн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд намайг 2008 оны 7 дугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газрын  “даргын үүрэг гүйцэтгэгч” ажилтай байсан гэж тэмдэглэсэн.
    Би, Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 162 тоот тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож, мөн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 2008 оны 3 дугаар сарын 19-ний Засгийн газрын 99-р тогтоолд  “Маньбадрахын Ганболдыг Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж заасанболовч түүний оронд ЦЕГ-ын даргаар хэн нэгнийг томилсон тухай уг тогтоолд огт дурьдаагүй, өөр ямар нэгэн тогтоолоор  ЦЕГ-ын даргаар хүн томилоогүй орхисон.
    Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн 18,2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д тус тус зааснаар “Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг боловч” тухайн үед Ерөнхий сайд намайг санал болгоогүй, томилоогүй учир Засгийн газрын тогтоол гараагүй.
    2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны  тэмдэглэлд “ЦЕГ-ын даргыг томилох  хүртэлх хугацаанд түүний үүргийг тус газрын тэргүүн дэд дарга Ч.Амарболд гүйцэтгэж байхаар” тусгагдсан гэдэг хэдий ч энэ тэмдэглэлийг надад танилцуулаагүй , ЦЕГ-т тухайн үед албан ёсоор ирээгүй, хуралдаанд намайг оролцуулаагүй юм.
    Тухайн үед ЦЕГ даргаас надад ЦЕГ-ын даргын албан бичиг баримт, өрөө тасалгаа, техник  хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгөөгүй.  Харин сүүлд ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир томилогдох үед М.Ганболд, Тамгын газрын дарга болон холбогдох алба хаагчдыг байлцуулан ажлаа албан ёсоор хүлээлцсэн.
    Тэр үед /2008 оны 3 сарын 19-өөс 2008 оны 9 сарын 22-ныг хүртэл/ намайг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон гэж ойлгож, тэгж нэрлэж, бичиж байсан боловч би үүрэг гүйцэтгэгчээр албан ёсны шийдвэрээр томилогдоогүй эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй. Цагдаагийн ерөнхий газрын  тэргүүн дэд даргын цалин, нэмэгдлийг авч байсан. /Энэ талаарх .............тоот тодорхойлолтыг хавсаргав/.
    Эдгээр байдлаас үндэслэн би өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан юм. Шүүхийн 2011 оны 875 тоот шийдвэрт:
1.“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сайн бичигт овогт Чимиддоржийн Амарболдыг 2006 оны 9 дүгээр сарын 29 өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22 өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсныг тогтоосугай” гэжээ.
Би 2008 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байгаагүй, Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй гэдэг нь ийнхүү нотлогдсон.
    Хошууч генерал Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг ташаа ойлголт, ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн дарга байна гэсэн Дотоодын цэргийн тухай хуулийн заалтыг өнгөц барьж, намайг зориуд цэргийн гэмт хэргийн субъект болгож Эрүүгийн хуулийн 294-р зүйлийн 294.2-оор яллагдагчаар татаж, ял төлөвлөсөн нь прокурорын зүгээс тухайн үйлдэл, эс үйлдэхүйд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан эсэхийг сайтар нягтлаагүй, хууль зөрчин, яллах талыг хэтэрхий барьсан үйл ажиллагаа юм.
    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10-р зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасныг зөрчин хэлмэгдүүлж, хууль бусаар цагдан хорьж, эрүүл мэндээр хохироож, улмаар хилс хэрэгт шийтгэхээр улайрч байна.
    2008 оны УИХ-ын сонгуулийг будлиантай болсон хэмээж, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан идэвхтэй оролцсон этгээдүүийн зарим нь УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, юу ч болоогүй юм шиг явцгааж, харин 7-р сарын 1-нд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж, амь биеэ үл хайрлан тэмцсэн цагдаа нараас 532 нь гэмтэж, тэдгээрээс 2 нь гэмтлийнхээ улмаас нас барж, 100 гаруй нь насаараа эмгэгтэй болж, бидний 4 алба хаагчид хийгээгүй, хилс хэрэгт тулгагдан прокурор шүүхийн хууль бус шийдвэрээр удаан хугацаагаар хоригдож хохирч байна.
    Миний ийнхүү бичсэн тайлбар баримтыг анхааран үзэж, хуульд нийцсэн шударга хандлага, шийд гаргахыг хүсье.

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга асан
        Хошууч генерал                        Ч.АМАРБОЛД
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.70.43.66)
    ENHBAYAR ene hed uursdiin luivardsan mungu holboo sulbee ner hunddee het bardaj tuhain ued ajilda haihramjgui handsanii har gai!!!
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.72.245.146)
    Энхбаяр шоронгоос захидал бичих жишиг тогтоосноос болоод хэргийн эзэд хэргээ шүүхэд мэдүүлэхгүй шоронгоос захидал хэлбэрээр илгээдэг болж байгааг шүүхийхэн юу гэж үзэж байгаа бол.
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.194.115.159)
    enhbayar ene hed niilj 7.1 nd hamtdaaa 5 hun buudaj alsan shu de odoo shuugdheesee aigaad aluurchid
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Хэргээ хулээцгээгээд ершеелийн хуулинд емне нь хамрагдчихсан гэсэн биз дээ одоо яагаад хэрэг хийгээгуй албан тушаалын алдаа гаргаагуй болов бууд гэж тушаал егсен хунээ л хэлчих хэрэгтэй шуу дээ
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.77.2)
    Одоо өнгөрөсн галт тэрэг хөдөлчихсөн их оройтож и ухаарч дээ. Хэнийг даагж яаж хүмүүсийг хэлмэгдүүлж хүмүүзсээс яаж хахуулоь авч байсан муу үйлээ эдэл дээ чи. Цагаан шонхор энэ тэр гэсэн олон хулгайчын халаасанд орж чи төрөө худалдсан генерал шүү дээ
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • zochin (183.177.96.2)
    chi uuruu deerees hen tushaal ugsniig helehed buh zuil todorhoi bolno sh dee.Esvel tanai tsagdaa nar duraaraa buu hereglej hun buudsan bolj bna uu tegj duraaraa buudahgui bailgui dee...
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • zochin (202.131.225.226)
    CHI TSAGDAAG UDIRDAJ L BAISAN BOL XARIUTSLAGA XULEEX L ESTOI. XUDLAA XUULI YARIJ BULTAX GAZAR BAIXGUI. JINXENE UURGEE GUITSETGESEN TSAGDAA NARIIG ZOLIOSLOXGUI SHUU. TED CHINI XEREGTEI USD EX ORNIIXOO TULUU AMIA UGUX CHADALTAI UXAMSARTAI ARDINN XUUXDUUD.TIIM BOLOXOOR CHI BUUDAX TUSHAAL UGSUN ESVEL TUSHAALIIG DAMJUULSAN. ENE BOL CHINII GASHUUN UNEN.UUNIIGEE XELCHIX CHADVARGUI BAYLDUUCH XUN YUMDAA CHI.
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.11.50)
    Яавж яавж тэр буудсан хэдэн цагдаа ямар ч тушаалгүй санаатайгаар 5 хүний амь бүрэлгэсэн хэргээр насаараа хоригдож, цааз авах нь л дээ. Дарга нар нь нүдээ аниад хэлээ хамхиад юу ч мэдээгүй Нямдорж шиг гэртээ унтаж байсан байх уу. Тэмүүжин гишүүн хэвлэлээр нэг хэлээ биз дээ. Хүн гэдэг ч муухай юм дөө. Яаг цагаа тулахаараа бүгдээрээ л амиа хоохойлох юм. Тэр хэдэн цагдааг өрөвдчихлөө. Хүн буудсан нь буруу.Гэхдээ бусдын тушаалаар гүйцэтгэсэн гээ биз дээ. Энэ хэргийг олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй yag sanal niilj bna
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    darga nar shorond oroh bolhooroo l uvduud emnelegt hevtshih yumaa bolimoor yum!!!!!
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.1)
    daraagiin udaa araas ni bish urdaas ni buud gj tushaal ogoorei 7n sariin 1nii aluuchidaa
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.3)
    hen buud gj helsniig shuud zarlachihaach ingeg uls torchdiin togloom bolj baisnaas er hvn shig shuud helchiheech
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    дэд даргын цалин авдаг л байсан хариуцлага хүлээдэггүй байж л дээ. Ингэж зовж байснаас дээрээс үүрэг чиглэл өгсөн бол ил тод гаргах л хэрэгтэй дээ. хэн нэгэн илчлэх л байх. хэдэн цагдаа дураараа хүн буудаж тоглоогүй л байх.
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • 5 н хүү (122.201.18.118)
    Амарболдыг энэ засаг Бээжиндэх элчин сайдын яаманд маш олон жил томилолт нэрээр тансаглуулсандаа Хариуцлага алдсан хүн шиитгүүлдэггүй болчихвии дээ цаашдаа
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.20.162)
    Яавж яавж тэр буудсан хэдэн цагдаа ямар ч тушаалгүй санаатайгаар 5 хүний амь бүрэлгэсэн хэргээр насаараа хоригдож, цааз авах нь л дээ. Дарга нар нь нүдээ аниад хэлээ хамхиад юу ч мэдээгүй Нямдорж шиг гэртээ унтаж байсан байх уу. Тэмүүжин гишүүн хэвлэлээр нэг хэлээ биз дээ. Хүн гэдэг ч муухай юм дөө. Яаг цагаа тулахаараа бүгдээрээ л амиа хоохойлох юм. Тэр хэдэн цагдааг өрөвдчихлөө. Хүн буудсан нь буруу.Гэхдээ бусдын тушаалаар гүйцэтгэсэн гээ биз дээ. Энэ хэргийг олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй.
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (125.63.128.201)
    7 sariin 1nii uimeeniig Elbegdorj, Batzandan, Magnai, Buyangiin Jargalsaihan nar zohion baiguulj olon hunii ami nasiig garzdahad hurgesen. tegeed odoo argagui hamgaalalt hiisen busdiig buruutgaad baih yum, gol uimeen uusgesen humuus hariuclagiig n uureh estoi. Elbegdorj icheechee ich.
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (182.160.33.42)
    zolios buuny nokhoi
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Монгол ухаан (103.11.192.34)
    Шударга ес ярьсан Элбэгээ шударга шүүхээр өөрөө удахгүй шүүгдэх цаг ирнээ.
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
    • mongol uhaan
      ter ued eebii hereg hariutsah chadwargui setgel medreliin ewchtei gesen dugnelttei baih biz
      2012 оны 06 сарын 04
    • mongol uhaan
      ter ued eebii hereg hariutsah chadwargui setgel medreliin ewchtei gesen dugnelttei baih biz
      2012 оны 06 сарын 04
  • Зочин (213.128.189.33)
    Ter songuulid ursulduj bgaa gemt etgeeduudee herleh heregtei.S.Bayaraa hamgaalaad l baival yal avnaa l gesen ug shuu!!!Bas buasad nuhdiig...!!!
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.15.125)
    hen ch tushaagaagui hen ch buudaagui gedgiig ene humuus heleed l baigaa shte tegeed ch tegj notloh geed baigaa yum bol heb jurmiin tsagdaa naraar banz buuduulaad uz ihenhi ni tseregt yabaagui humuus baildaanii tusgaltai buugaar hodolj baigaa hun bitgii hel hodolgoongui banz ch onohgui neeree shu
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (124.158.65.151)
    chi uuruu deerees hen tushaal ugsniig helehed buh zuil todorhoi bolno sh dee.Esvel tanai tsagdaa nar duraaraa buu hereglej hun buudsan bolj bna uu tegj duraaraa buudahgui bailgui dee...
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.170.82.33)
    цагдаагын өндөр хамгаалалтыг нэвтэрч ороод тайван гээч хүмүүсийг бууддаг хүн гадаадын тагнуулал байх
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    1 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    2 цаг 11 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    2 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    2 цаг 30 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    2 цаг 47 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    2 цаг 49 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    17 цаг 55 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    18 цаг 28 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    18 цаг 39 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    18 цаг 41 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    18 цаг 48 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    19 цаг 44 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 55 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    20 цаг 31 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    20 цаг 54 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    21 цаг 6 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    21 цаг 40 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    22 цаг 4 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    23 цаг 7 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    23 цаг 28 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК