Өнөөдөр 1989 онд Хятадын Бээжин хотын Тань Ань Миний талбай дээр
оюутнуудын бослогыг цэргийн хүчээр дарсан үйл явдлын 23 жилийн ой тохиож
байгаа юм.

Өнөөдөр 1989 онд Хятадын Бээжин хотын Тань Ань Миний талбай дээр оюутнуудын бослогыг цэргийн хүчээр дарсан үйл явдлын 23 жилийн ой тохиож байгаа юм. Энэ өдрийг дурсаж Hятадын хүний эрхийг төлөө тэмцэгч 20 гаруй хүн тус талбай дээр цугларсан байна. Харин Хятадын цагдаагийнхан тэднийг баривчлан хорьжээ. Энэ мэдээллийг өнөө өглөө Хятадын цагдаагийн газраас үгүйсгэж байсан ч "CNN", "BBC" зэрэг том мэдээллийн агентлагууд үнэн гэдгийг нь батлан бичиж эхлээд байна.
АНУ-ын Төрийн департментаас Тань Ань Миний талбайн бослогоос болж одоо хүртэл хоригдож байгаа улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсан юм.