УИХ болон НИТХ-ын сонгууль эхлэхэд хорь гаруй хоногийн хугацаа үлдээд
байна. Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулж саналын хуудсыг энэ баасан
гараг буюу 6-р сарын наймны өдрөөс хэвлэж эхлэхээр болжээ.

УИХ болон НИТХ-ын сонгууль эхлэхэд хорь гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулж саналын хуудсыг энэ баасан гараг буюу 6-р сарын наймны өдрөөс хэвлэж эхлэхээр болжээ. Энэ жил иргэдэд сонгогчийн үнэмлэх тараахгүй тул иргэд өөрсдийн харьяаны хороонд очиж нэрсийн жагсаалтанд өөрийнх нь нэр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болж байна. Хэрэв ямар нэгэн зөрчил байвал сонгууль болох өдрөөс 10 хоногийн өмнө мэдэгдэж, зөрчлөө арилгуулах ёстой аж. Сонгуулийн санал тоолох машины хувьд хилээр оруулж ирж дууссан бөгөөд одоогоор санал тоолох программыг нь суулгаж байгаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Харин иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, хугацаа нь хэтэрсэн иргэдэд олгох цахим үнэмлэхийг өчигдрөөс олгож эхэлсэн билээ.