Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Мөнхбат: “Чингис” бондыг авсан хүмүүс биднээр эргэн төлүүлэх сонирхолгүй байгаа

2015-10-26
0
ЖИРГЭХ

“Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг урьж ярилцлаа.

-Бондын мөнгө ер нь үлдсэн үү. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Үлдсээн, үлдсэн. Хөгжлийн банкны түргэн борлогдох активын хэмжээ нь одоо 950 тэрбум төгрөг байгаа.

 

-Энэ мөнгийг хэзээ, хэрхэн, яаж зарцуулах юм бэ. Санхүүжилт шаардлагатай олон л төсөл байгаа байлгүй дээ?

-Юунд, яаж зарцуулахыг нь УИХ, Засгийн газраас маш тодорхой заагаад өгчихсөн л дөө. Энд нуух юм байхгүй. Хөгжлийн банкны эх үүсвэрээр ийм ийм төслийг ингэж, ингэж санхүүжүүлнэ гээд 2012 оноос хойш маш олон шийдвэр гарсан. Одоо ч гарсаар л байгаа. Тэр шийдвэрүүдийн дагуу бид ажилладаг. Ихэвчлэн гаднаас эх үүсвэр бүрдүүлж санхүүжилтийг нь шийдээд явдаг. Манайх бас онцлогтой. Аль болох газар дээр бодитой бий болчихсон бүтээн байгуулалтад мөнгө өгдөг. Хэдэн км урттай замыг хэдэн төгрөгөөр хийсэн байна гэдгийг тогтоосныхоо дараа үе шаттайгаар санхүүжүүлдэг. Ер нь л ихэнх төсөл ингэж үе шаттайгаар мөнгөө авдаг. Нэг дор “пал хийтэл” санхүүжилт авсан төсөл гэж байхгүй. Тийм учраас түрүүнд хэлсэн 950 тэрбумын чөлөөт үлдэгдэл ч бүгд өөрийн гэсэн төслүүдэд хуваарилагдчихсан. Амьдрал дээр хэрэгжээд гүйцэтгэл нь дуусчихсан тохиолдолд бид санхүүжилтийг нь өгнө.

 

-Томоохон төслүүдээс нь нэрлэж болох уу. Эхний ээлжинд ийм, ийм төсөлд санхүүжилт өгнө өө гээд.

 

-Шинэ юм ер нь байхгүй дээ. УИХ, Засгийн газрын шийдвэрүүд туйлын тодорхой гарсан. Эхнийх нь аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох төсөл байна. Энэ ажил ерөнхийдөө дууссан. Зорилго тавьсан аймгуудынхаа ихэнхийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбочихлоо. Ганц үлдсэн нь Чойбалсан хот. Бас Завханы Тосонцэнгэлийн зам хийгдэж байна.

 

Хоёр аймгийн төвд болон нийслэлд хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл ч амжилттай хэрэгжээд дуусах шатандаа орсон. Гэхдээ бүрэн санхүүжилтээ авч амжаагүй байгаа. Гүйцэтгэл нь болчихсон ч бичиг цаасны ажлууд үлдсэн учраас санхүүжилт нь хараахан дуусаагүй байгаа юм. Энэ мэтээр манай ажил явдаг.

 

-Амгалангийн дулааны станцын төсөл бас танайхаас санхүүжилт авсан биз дээ?

 

-Тэгсэн. Хотын зүүн талыг бүхэлд нь хангах 450 мВт-ын хүчин чадалтай Амгалангийн дулааны станц сая ашиглалтад орлоо. Ер нь л Хөгжлийн банкнаас нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, барьж байгуулах олон төсөл хэрэгжүүлж байгаа нь 60-70 хувьтай яваа.

 

-Тийм шаардлагатай төслүүд үү?

 

-Тэгэлгүй яахав. Амгалангийн станц дээр жишээ авъя л даа. Бид маш том станц байгуулчихдаг, тэрийгээ түгээх сүлжээг хийхгүй бол хэнд ч хэрэггүй хог болж хувирна ш дээ. Дэд бүтцийг нь хийхгүй бол ямар ч станц бариад хэрэггүй л байхгүй юу. Үүнээс гадна Яармаг, Буянт-Ухаа чиглэлд маш олон дэд бүтцийн ажил хийлээ. Тийшээ орон сууцны хорооллууд босох бүрэн боломжтой болсон. Нисэхийн чиглэлд л гэхэд саяхныг хүртэл ямар ч дэд бүтэцгүй байсан бол өнөөдөр бүхэл бүтэн хорооллууд ашиглалтад орж байна шүү дээ. Эд бүгдээрээ Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Ингээд яриад байвал олон төсөл бий. Дэд бүтэц, дэд бүтэцтэйгээ холбоотой цахилгаан, дулааны эх үүсвэр, тэднийгээ ашигласан үйлдвэрүүд гээд хоорондоо уялдаа холбоотой төсөл, хөтөлбөрүүд 2013 оноос эрчимтэй хэрэгжсэн. Одоо ч хэрэгжээд явж байна.

 

-Ер нь л шинэ юм байхгүй гэсэн үг үү?

 

-Ер нь тийм. Сая концессын гэрээ нь зурагдсан Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын төсөл л гэхэд сүүлийн хоёр жил манайхаас санхүүжилт авсан. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсний үр дүнд тодорхой хэмжээнд суурь ажлууд нь хэрэгжиж, бүтээн байгуулалт нь концессын хэлбэрээр санхүүжих боломжтой боллоо. Нийт ажлаа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Энэ мэт бидний барьж авсан төслүүд нэг нэгээрээ ашиглалтад орж, хэрэгжээд явж байна. Дээр нь мэдээж УИХ, Засгийн газар тухайн үеийн хөрөнгийн бололцоо, хөгжлийн бодлогодоо нийцүүлэн шинэ шийдвэрүүд гаргаж байгаа. Тэр дагуу нь бага, багаар санхүүжилт олгоод эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын 41 дүгээр тогтоолд заасны дагуу экспортыг дэмжих, импортыг орлох 300 тэрбум төгрөгийн хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрийн санхүүжилт үндсэндээ эхэлсэн.

 

-Нөгөө “888” төсөл үү?

 

-Экспортыг дэмжих, импортыг орлох “888” төслийн арай боловсронгуй болгосон хувилбар нь. Үргэлжлэл нь ч гэж хэлж болно. УИХ, Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа. Тэр бодлогууд нь тодорхой болчихсон учраас тэр дагуу нь л манайх санхүүжилт өгөөд явдаг.

 

-Хөгжлийн банк энэ хугацаанд нийтдээ хэдэн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?

 

-Манайхаас одоогийн байдлаар нийт 5 орчим их наяд төгрөгийн санхүүжилт гарсан.

 

-2012 оноос хойш уу?

 

-Байгуулагдсан цагаасаа хойш хийсэн санхүүжилт гэсэн үг. Үүнээс 200 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Өөрөөр хэлбэл, манай банкинд ахиад 4.8 их наяд орчим төгрөгийн авлага байгаа. Эд бол үндсэндээ УИХ, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын хүрээнд санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүд байсан. Юу гэхээр ихэнх нь дэд бүтэц, эсвэл дэд бүтэцтэй холбоотой инженерийн шугам сүлжээний ажлууд. Үлдсэн нь аж үйлдвэржилт, орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжсэн төслүүд.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (112.72.13.239)
    энэ солиотой худалчыг яанаа. ичдэггүй юм байх да. өөрсдийнхээ идэж уусан мөнгийг ард түмэн төлөхгүй өнгөрнө гэж тархи угааж байгаа бололтой. ард түмнийг тэнэг гэж боддог хүн бололтой дог
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.111.10)
    их тэнэг хүн байна лээ. Хөөрхий
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.177.98.130)
    чамд төрийн мөнгө хадалгуулаад юу бодож суух вэ
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (112.72.13.83)
    нийслэлийн жорлонгоо сайжруулж байж барилга барь
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • НАРАН (202.72.247.249)
    27 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 2 ДАВХАРЫН ӨРӨӨНҮҮД 10 МАШИНЫ ЗОГСООЛ АВСНЫГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • nusan taglaa (202.70.45.248)
    iim durakaar bank udirduulah gej dee, AH aa gej
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.140.40)
    НУСАН ТАГЛАА ШААЛ ХАЛТАР БАЦААН БАЙНА ЛЭЭ ГАЙГУЙ ЮМ БАЙХ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ДЭЭР НЬ БАС ТЭНЭГ ГЭЖ ЯАВААААА
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 51 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 39 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 58 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 4 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 22 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 30 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 45 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК