Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу тавдугаар сарын 30-нд
Казахстаны хил дээр 13 хилчин, нэг ой хамгаалагч амиа алдсантай
холбогдуулан тус улсад орон даяар гашуудал зарлаад байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу тавдугаар сарын 30-нд Казахстаны хил дээр 13 хилчин, нэг ой хамгаалагч амиа алдсантай холбогдуулан тус улсад орон даяар гашуудал зарлаад байна. Казахстан болон Хятадын хилийн ойролцоо, Тиан Шан уулын орчмын газраас 14 хүний шатсан цогцос олдсон юм. Алмати хотын цагдаагийн ажилтан эмийн ургамал түүхээр хил зөрчигчид их ирдэг, үүнтэй холбоотой байж болзошгүй талаар хэлжээ. Хэргийг Казахстаны цагдаагийн газраас шалгаж байгаа тул илүү нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. Казахстаны ерөнхийлөгч Н.Назербаев энэ хэргийг гадны халдлага гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.