Их Британы хунтайж Филип өчигдөр биеийн байдал нь эрс муудсан тул Лондон хотын II Эдуард хааны нэрэмжит эмнэлэгт хүргэгджээ.

Их Британы хунтайж Филип өчигдөр биеийн байдал нь эрс муудсан тул Лондон хотын II Эдуард хааны нэрэмжит эмнэлэгт хүргэгджээ. Энэ ням гарагт 91 нас хүрэх тэрбээр давсагны үрэвсэл нь хүндэрсэн тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон тухай албаны хүмүүс мэдээлжээ. Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусан 60 жилийн ойг тэмдэглэх үеэр тэрбээр ихэд ядарсан тул өвчин нь хүндэрсэн гэж хувийн эмч нар нь үзэж байгаа юм.