Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 2007 оноос хойш сунжирч байгаа Д.Энхмандахад холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд болж байна. Түүнийг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж шүүж байгаа юм.

Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцож байна. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан билээ.
Тэрээр хэвлэлийнхэнд хандаж, "Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэж хэмээн удаа дараа тайлбарласан. Түүнийг 2010 онд Хөвсгөл аймгаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар баривчлан авчирсан юм.