Өнгөрсөн амралтын өдөр хилчид нэгнийхээ амийг хөнөөсөн, ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 ангийн заставын даргын орлогч, ахлах дэслэгч Б.Энхбаатар, жагсаалын дарга, ахлагч Н.Энх-Амгалан нар хоорондоо зодолдсон байна.

Өнгөрсөн амралтын өдөр хилчид нэгнийхээ амийг хөнөөсөн, ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 ангийн заставын даргын орлогч, ахлах дэслэгч Б.Энхбаатар, жагсаалын дарга, ахлагч Н.Энх-Амгалан нар хоорондоо зодолдсон байна. Улмаар Б.Энхбаатар хүнд гэмтэн Номгон сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж, эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас баржээ. Маргалдсан алба хаагчид тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Чухам юунаас болж ийм хэрэг болов гэдгийг тогтоохоор Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ.