Үрэгдүүлсэн жолооны үнэмлэх дахин авахад дараах материалыг бүрдүүлнэ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх үрэгдүүлсэн тохиолдолд зохих лавлагаа, иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгодог. Дахин үнэмлэх авахаар хүсэлт гаргасан иргэний лавлагааг ЗЦГ-ын харьяа хэлтэс тасгуудаас 10 хоногт багтааж гаргуулах юм.Үрэгдүүлсэн жолооны үнэмлэх дахин авахад дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Иргэд жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, эмнэлгийн үзлэгт хамрагдаж тэнцсэн эрүүл мэндийн хуудас /цусны бүлгээ тогтоолгож тамга даруулсан байх шаардлагатай/
-Өнгөт зураг хоёр хувь
-Үнэмлэхний үнэ 12500 төгрөгийг банканд тушаана. /Хүлээн авагч банк: Төв төрийн сан, Хүлээн авагч байгууллага:Замын цагдаагийн газар - дансны дугаар 900096182/
-Жолооны үнэмлэхээ хүчингүй болгож зарлуулна. Зарлуулахад 2500 төгрөг банканд тушаана. /Хүлээн авагч банк Төв төрийн сан, Хүлээн авагч байгууллага Замын цагдаагийн газар, -дансны дугаар 900012042/
-Үнэмлэхний үнэ, хүчингүй болгож зарлуулсан баримтаа Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн үйлчилгээний заалны 03 дугаарын цонхонд авч ирнэ. Таны үнэмлэх ажлын 15 хоногт гарна.




















































Сэтгэгдэл (3)