Ардчилсан нам УИХ ын сонгуулийн сурталчилгааны нээлтээ Монгол Улсын ноён оргил Алтай таван богдоос эхлүүллээ. АН-ын дарга Н.Алтанхуяг, зөвлөх С.Отгонбаяр, АН ын жагсаалтад бичигдсэн залуусын төлөөлөл болсон А.Эрдэнэбүрэн нар энэ сарын дөрөвний өдөр Баян Өлгий аймгийн Өлгий хотод АН ын сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцлоо. Баян Өлгий аймагт АН аас УИХ ын гишүүн асан, тус аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куланда нар нэр дэвшиж байгаа билээ. АН ын жагсаалтын 17 д жагссан Х.Батырбекийн хувьд АН аас Баян Өлгий аймагт нэр дэвшиж байгаа А.Бакей, Ч.Куланда нарын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгааг Баян Өлгий аймгийн АН ын дарга Х.Ержан нээсэн юм. Сонгуулийн сурталчилгааны нээлтэд хүрэлцэн ирсэн Өлгийчүүдэд хандан АН ын дарга Н.Алтанхуяг ”Монгол Улсын Их хурлын 2012 оны сонгуульд оролцох АН ын сонгуулийн сурталчилгааг улсынхаа баруун хязгаар, хамгийн өндөр ноён оргил Алтай таван богд сүндэрлэдэг, сүрлэг сайхан Баян Өлгий аймгаас эхлэх болсон нь гурван учир шалтгаантай юм. Нэгд: Аливаа улс орны тэрнүүн ноён оргил, хамгийн өндөр цэгт улсын сүлд хийморь оршиж байдгийг бид мэднэ. Тиймдээ ч бид уул, усандаа сүсэглэн, залбирч амьдардаг. Ийм учраас Ардчилсан нам энэ сайхан сүлд хийморьтой, ноён оргилоос 2012 оны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна. Бэйс Богдын босоо сүлд хийморь бидэнд ялалт авч ирэх болно. Хоёрт: Казак түмэн дэлхийд бүргэдээрээ алдартай. Та бүхэн бүргэд шигээ хүчтэй, бүргэд шигээ эр зоригтой, бүргэд шиг алсын хараатай учраас та нарынхаа бүргэдийн сүр хүчит, мэргэн сонголтонд Ардчилсан нам итгэж ирлээ. Гуравт: Манай намын энэ удаагийн сонгуульд оролцож байгаа лого тэмдэгийг та бүхэн анзаарсан байх. Монгол Улсын газрын зурган дээр морь унасан хүнийг дүрсэлсэн бөгөөд энэхүү шинэ цагийг авч ирэх хурдан хүлэгийн толгойн хэсэг Баян Өлгий аймгийн газар нутаг орших тэр хэсэгт таарч байгаа юм. Ардчилсан намд ялалт авч ирэх хурдан хүлэг нь Баян Өлгий аймаг юм. Бид бүргэдээ гар дээрээ суулгаад , тэр хурдан хүлгээрээ Ардчилсан ялалтыг авч ирэх болно” гэсэн юм.

Харин нэр дэвшигч А.Бакей, Ч.Куланда, жагсаалтын 17 д бичигдсэн Х.Батырбек нар АН аас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрийг иргэд, сонгогчиддоо танилцуулж “ Хөтөлбөр хэрэгжсэнээр монгол нутгийн зон олонд ялгалгүй үр шимээ өгөх болно. Энэ хөтөлбөрт Өлгийчүүдийн санаа бодол, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гарц тусгалаа олсон” гэж онцолж байлаа. Мөн Баян Өлгий аймагт төрийн алба төрлийн алба болсон, төр иргэдэд бус эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг. Шударга ёс уланд гишгэгдсэн. Энэ зүй бус тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг ирсэн гэж байлаа. Өлгийчүүдийн хувьд АН аас нэр дэвшиж буй эрхэмүүдээ дэмжиж буйгаа илэрхийлж Ардчиллын цаг ирсэнийг сануулж, ялах нь тодорхой, ялсан хойноо Өлгий нутагтаа их зүйл хийгээрэй гээд амжилт хүсч байлаа. Мөн энэ үеэр АН д залуучууд элсэж, намын батлахаа гардан авсан юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг Баян Өлгий аймагт ажиллах үеэрээ АН ын гишүүд, дэмжигчид, Бугат сумын иргэд, баруун бүсийн ноосны үйлдвэр “Аватекс” компанийн ажилчидтай уулзаж тэдэнтэй цаг үеийн асуудлаар санал солилцож, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.