Орхон аймгийн засаг дарга асан Д.Оюунбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн Баянзүрх дүүргийн шүүхээс 3,6 жил оноогоод байсан билээ.

Орхон аймгийн засаг дарга асан Д.Оюунбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн Баянзүрх дүүргийн шүүхээс 3,6 жил оноогоод байсан билээ. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тиймээс тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар дээд шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгасан билээ. Харин тэрээр саяхан Хүний эрхийн комисст хандан нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлоо төрөөс нэхэмжлэхээр болсон байна.