Дотоод Хэргийн Их сургуулиас Улаанбаатар хотноо зохион байгуулах “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 13-ны өдөр ГХЯ-ны хурлын зааланд болно.

Дотоод Хэргийн Их сургуулиас Улаанбаатар хотноо зохион байгуулах “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 13-ны өдөр ГХЯ-ны хурлын зааланд болно. Тус хуралд дотоодын төрийн болон төрийн бус 70 гаруй байгууллага, 150 гаруй төлөөлөгч, гадаадын дөрвөн орны 20 орчим төлөөлөгч оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж. Сүүлийн жилүүдэд манай улсад хүний наймаа, мансууруулах бодис зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэх болсон тул энэхүү хурлыг зохион байгуулахаар болжээ.