зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Увсын засаг дарга нарын хэрэг гэгчийг сайтар нягтлан үзвээс

2012-6-06
0
ЖИРГЭХ

-Шүүх ийнхүү Э.Цасчихэр, Д.Батсайхан нар хуулиар хориглосон үйлдэл хийгээгүй байхад хийсэн мэтээр үзсэн төдийгүй төсөвт хохирол учраагүй хэмээн Сангийн яамнаас томилогдсон хохирогч шүүх хуралдааны үед  мэдүүлсээр байтал төсөвт онц их хэмжээний хохирол учирсан хэмээн дүгнээд  нэмэлт санхүүжилтийн 125 сая төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг дэндүү гажуудуулсан, дураараа авирласан асуудал болжээ-
-Шүүх ийнхүү Э.Цасчихэр, Д.Батсайхан нар хуулиар хориглосон үйлдэл хийгээгүй байхад хийсэн мэтээр үзсэн төдийгүй төсөвт хохирол учраагүй хэмээн Сангийн яамнаас томилогдсон хохирогч шүүх хуралдааны үед  мэдүүлсээр байтал төсөвт онц их хэмжээний хохирол учирсан хэмээн дүгнээд  нэмэлт санхүүжилтийн 125 сая төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг дэндүү гажуудуулсан, дураараа авирласан асуудал болжээ-

ebc64ce5b511298boriginal         Хан-Уул дүүргийн шүүх Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан онц их хэмжээний хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн  хэмээн үзэж  хорих ялаар шийтгэснийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн үүднээс авч үзвэл хүний эрхэнд бүдүүлгээр халдаж хууль зөрчсөн, улс төржсөн байдал харагдаж байна. Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг Авилагатай тэмцэх газраас шалгах болсон шалтгаан нь тус аймгийн Ардчилсан намын \сөрөг нам\дарга Цэндсүрэнгийн “Увс аймаг дахь бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтаас  аймгийн Засаг дарга Э.Цасчихэр  болон ИТХ-ын дарга Д. Батсайхан нар хувьдаа ашиг орлого олсон байж болзошгүйг шалгуулах“ тухай мэдээлэл байв. Тухайн мэдээллийн дагуу тус аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт, зээл тусламж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр гээд бүхий л асуудал болон Засаг дарга болон ИТХ-ын  даргын шийдвэрүүдийн хуульзүйн үндэслэлийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр удаа дараа гарч байсан байна.
        Хуульзүйн дагуу шийдвэрлэсэн энэхүү шийдвэрийг 2011 онд үндэслэлгүйгээр хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэн олон чиглэлээр  шалгасан боловч Э.Цасчихэр, Д.Батсайхан нар гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар  тогтоогдоогүй тул ихэнх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны барилга барихад нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн уг барилгыг ашиглалтанд оруулсан асуудал нь албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж тэдэнд хорих ял оногдуулжээ. 

1.    Э.Цасчихэр, Д.Батсайхан нар албан тушаалын байдлаа урвуулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн тухайд:
     Увс аймагт төсвийн хөрөнгөөр баригдсан төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тендерийг шалгаруулах ажиллагаа  Э.Цасчихэрийг Засаг даргаар томилогдохоос өмнө болсон бөгөөд тендерт шалгарсан компани барилгын ажил гүйцэтгэх гэрээг тухайн үеийн Засаг даргатай /Засаг даргаар Л.Тогоо ажиллаж байв/ байгуулсан байдаг.  Төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны барилга барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер болон ажил гүйцэтгэх гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа төдийгүй орон сууц ашиглалтанд орж тодорхой тооны төрийн албан хаагчид тохь тухтай амьдарч байна. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Э.Цасчихэр, Д.Батсайхан нар албаны эрх ашгийн эсрэг ямар үйлдэл хийсэн, төсвийн хөрөнгийг 24 айлын орон сууцнаас өөр юунд зарцуулсан, нэмэлт санхүүжилт хийх шаардлага байгаагүй зэргийг баримтаар нотлоогүй атлаа тэднийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар ял халдаасан нь ойлгомжгүй байна. Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үйлдэл болох “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”  гэдэг ойлголтыг Авилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “.. албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгох “- оор хуульчилсан байдаг.  
     Э.Цасчихэр нь төрийн албан хаагчийн 24 айлийн орон сууцыг барихад барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой нэмэлт санхүүлжилт хэрэгтэй болсон талаар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж улмаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд  уламжилсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар 24 айлын орон сууцыг барьж дуусгахад нэмэлт санхүүжилт олгох тухай шийдвэрлэсэн 90 дүгээр тогтоолыг биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүргээ гүйцэтгэсэн үйлдэл,  Д.Батсайхан нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нэмэлт санхүүжилт олгох асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар шийдвэрлэсэн тогтоолд хуулийн дагуу гарын үсэг зурсан үйлдэл зэрэг нь дээр дурдсан албан тушаалын байдлаа урвуулсан гэх ойлголтод огт хамааралгүй байгаа болно.
       Шүүх ийнхүү Э.Цасчихэр, Д.Батсайхан нар хуулиар хориглосон үйлдэл хийгээгүй байхад хийсэн мэтээр үзсэн төдийгүй төсөвт хохирол учраагүй хэмээн Сангийн яамнаас томилогдсон хохирогч шүүх хуралдааны үед  мэдүүлсээр байтал төсөвт онц их хэмжээний хохирол учирсан хэмээн дүгнээд  нэмэлт санхүүжилтийн 125 сая төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг дэндүү гажуудуулсан, дураараа авирласан асуудал болжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд Д.Батсайхан нь ”...өөрийхөө болон эхнэрийхээ нэр дээр тус бүр нэг нэг орон сууц авч, ашиг сонирхолын зөрчилтэй байдлын үүднээс тухайн гэмт хэргийг үйлдсэн” хэмээн дүгнэсэн асуудал нь прокурорын яллах дүгнэлтэд Батсайхныг буруутгасан үйлдэл болж дурдагдаагүй үйлдлийг  шүүх санаачлагаараа зааж, яллах дүгнэлтийн хэмжээнээс хэтэрсэн асуудлаар ял халдаасан гэж үзэхээр байна. Энэ нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн, дэндүү нэг талыг барьсан, улс төрийн нөлөөнд автсан болохыг тод томруунаар харуулж байна.
2.    Э.Цасчихэр, Д.Батсайхан нар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн тухайд:
      Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг ойлголтыг “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 ээс 14.1.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсныг ойлгодог бол Э.Цасчихэр Д.Батсайхан нар дээр дурдсан хуулийн  яг ямар зүйл заалтыг зөрчсөн үйлдэл хийснийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй байдаг. Энэ нь тэднийг яллаж буй “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан”  гэмт хэргийн үйлдэл хийгдээгүйг нотолно.  Нөгөөтэйгүүр :
1.    Төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны анхны болон нэмэлт санхүүжилт бүгд тухайн барилгыг барьсан компанийн дансанд тоо ёсоор шилжсэн болох нь баримтар  нотлогдсон,
2.    Эдийн засгийн хямралтай холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлт бий болсноос анхны төлөвлөсан материалын үнэ өөрчлөгдөж зөрүү гарсныг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг тогтоосон баримттай,
3.    Тухайн барилгад өгсөн нийт санхүүжилт уг барилгыг барихад зарцуулагдсан эсэхийг тогтоох хөрөнгийн үнэлгээ болон санхүүгийн аудит хийж хэдэн төгрөг нь орон сууц барихад зарцуулагдаагүйг нотолсон баримт хэргийн материалд байхгүй зэрэг нь төсөвт  хохирол учраагүйг нотолдог.
         Ийнхүү хууль зөрчсөн болон үйлдэл учирсан хохирол нь баримтаар  нотлогдож, тогтоогдоогүй байхад Д.Цасчихэр,  Д.Батсайхан нарт хорих ял оногдуулж тэдний нэр төр, эрх, эрх чөлөөнд нь халдаад зогсохгүй хохирогчоор тогтоогдоогүй, хохирсон талаар нэхэмжлэл гаргаагүй, эрх үүргийнхээ дагуу орон нутгийн төсвийн байгууллагад 125 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн асуудлаар ял оноосон нь шүүх хэний нөлөөгөөр юу хийж байна вэ? хэмээн хэрдхийн цочирдоход хүргэсэн шийдвэр гаргаж байгааг анхаарах цаг болоод хэтэрлээ.
Х.Ханбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.72.19)
    Ene 180 235 teriig chini shalgadag tusdaa Murdun bgaa, prokuroriin derged. Bodson bolgonoo bicheed bval gar chini uvdunu
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.235.169.111)
    ОДОО НЯМДОРЖ ЭРХ МЭДЛИЙНХЭЭ ХҮРЭЭНД БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮХЧДИЙГ ЦАГДАА ЯВУУЛЖ БАРИВЧИЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. ЗӨВ ГАРЦ НЬ ЭНЭ Л ШҮҮДЭЭ. ТЭГЭХЭЭР НААД ШҮҮХИЙНХЭН ЧИНЬ ХАНД НЬ ХАГА ДАРАГДАНА. ЦАГДАА БАРИВЧИЛДАГ БОЛОХООС АТГ БАРИВЧИЛГАА ЯВУУЛДАГ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН МӨРДӨН БАЙЦААХ Л ҮҮРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ. ТИЙМЭЭС ЦАГДААГИЙНХАН АТГ-ЫНХНЫГ БАРИВИЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ.
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • nowsh (202.9.47.131)
    bagdaad baiwal nasaarni hataa naad nowshoo bayn targana gaihulad bdg 2 nowsh
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    цасчихэр чадвартай бас их шударга залуу. монголчууд минь сор болсон шилдэг залуусаа хэлмэгдүүлчихээд энэ гүтгэгч увайгүй нөхдүүдээр тархиа бариулах болж байна уу энэ ан-ыг дэмждэг хүмүүс нь хүртэл хөгийн мулгуу дуракууд байх юм аа. өөрийнхөө эргэн тойрны ан гэж гүйлддэг нөхдүүдийг ажаарай. дандаа мулгуучууд байгаа.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
    • чи одоо тэнэг юмуу хаашаа юм .юм болгон дээр л тэнэг сэтгэдэл бичиж бх юм
      2012 оны 06 сарын 06
  • gombo (89.126.18.171)
    odoo boli boli nerteigeer ni ter humuus gemgyi baisan geed nyamdorj hyrelbaatar 2 omoorood olsgolon zarlakhgyi uy
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.7.9)
    Цасчихэр бол Нямдорж, хулгайч Чойжилсүрэн нарын хүн учраас энэ авилгачдын нөлөөгөөр ялгүй өнгөрөх гэж байгаа юм. Увсынхан энэ хүний завшсан хэргийг харин нэг сайн мэдэж байгаа шүү.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (91.176.179.219)
    buruutaig ni shvvheer togtoogdson doo mongol ulsad gem buruutaig gantshan shvvh togtoodog shuu chi hudalaa ene muu abilagch darga nariig omgoolood bnaa bvh hvn medenee naad 2 -iig chini odoo bol1937 on bishee
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
    • Хэрэгт унагасан болгоод дараа нь ялгүй болгох Нямдоржийн заль
      2012 оны 06 сарын 06
  • BUU DFONGOS (202.70.34.59)
    MONGOM NI KOMPANID SHILJSEN BOLOVCH UG KOMPANI NI TER TSASCHIXERT MONGO OGSON NI MEDEEJ SHUUDEE. BAS OOR OLON ZUIL BAIGAA BIZDEE TEREER OORIIN KOMPANIAR TENDERIIN XUULI ZORCHIJ DAVUU ERXEER TOSVIIN MONGOOR AJIL XIILGESEN XUULIB BUS UILDEL IX BII DEE.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    39 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 40 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 47 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 54 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 57 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    4 цаг 3 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    4 цаг 25 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 42 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 48 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    7 цаг 25 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 54 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 44 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 47 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    9 цаг 27 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    11 цаг 36 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 50 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 58 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    12 цаг 3 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    12 цаг 5 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    12 цаг 21 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК