МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 10 цагт нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс гарахаар болжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 10 цагт нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс гарахаар болжээ. Арван хоног хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь хүнд болоод байсан тэрбээр энэ хугацаанд эмнэлгээс гарах хэмжээнд сайжирсан бололтой. Түүний хувьд өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх нь шийдэгдэнэ. Сонгуулийн ерөнхий хороо нь АТГ, ЦЕГ, ШШГЕГ-аас тодорхойлолт авсны дараа Н.Энхбаярыг нэр дэвших эсэхийг шийднэ гэж мэдэгдээд байгаа. Харин өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх сүүлийн хугацаа тул яалт ч үгүй Н.Энхбаярын хувьд чухал өдөр болж байна.