УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг СЕХ өнөөдрөөс тойргийн хороодод хүргүүлэх аж. Саналын хуудасны нөөцийг СЕХ нийт сонгогчийн нэрийн 30 хувиар тооцож хэвлэсэн байна. Нэг хэсгийн хороонд бүртгүүлсэн сонгогчид 100 хувь санал өгөх магадлал муу учраас саналын хуудас илүү гарна гэж үзэж дээрх байдлаар нөөцөө тооцсон гэнэ.Сонгогчид тухайн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрийн өмнөх дугуйг мандатын тоогоор сонгож дүүргэн будах учиртай. Аль нэг намыг сонгохдоо ч ийм аргаар тэмдэглэгээ хийх юм. Гэхдээ сонгогч буруу тэмдэглэсэн тохиолдолд дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй юм байна.



















































