Өнөөдөр 2008 оны 7-р сарын нэгний хэрэгт холбогдуулан тухайн үед
цагдаагийн удирдах албанд ажиллаж байсан хүмүүсийг шүүх хурал болохоор
товлогдоод байгаа.

Өнөөдөр 2008 оны 7-р сарын нэгний хэрэгт холбогдуулан тухайн үед цагдаагийн удирдах албанд ажиллаж байсан хүмүүсийг шүүх хурал болохоор товлогдоод байгаа. Зүрхний хагалгаанд орсон ч сорви нь аньж амжаагүй байгаа О.Зоригт хурандаагийн бие өнгөрсөн пүрэв гаригт муудсан тул шүүх хурал болох ШШГЕГ-ын харьяа 461-р ангийн эмнэлгээс Н.П.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгт аваачсан юм. Гэсэн ч өчигдөр оройн 23.00 цагт түүнийг буцаан хорих ангийн эмнэлэг рүү буцаан авчирсан байна. Түүний гэр бүлийнхний хэлж байгаагаар цагдаагийн дарга нарын шүүх хурлыг дахин хойшлуулахгүй тулд бие нь тэнхрээгүй байхад хорих анги руу буцаан авчирлаа гэж байгаа юм. Одоогоор шүүх хурал эхлээгүй байна.