зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялагдах эрхгүй сонгууль

2012-6-06
0
ЖИРГЭХ
Ардчилсан намын ёслолын их чуулганд нийтлэлч Баабарын хэлсэн үгийг хүргэж байна.
Ардчилсан намын ёслолын их чуулганд нийтлэлч Баабарын хэлсэн үгийг хүргэж байна.

BaabarБид ялах хэрэгтэй сонгуульд орж байсан бол өнөөдөр ялагдах эрхгүй тийм сонгуулийн өмнө ирээд байна.

Ардчилсан намын хувьд ч, Монгол эх орны ч хувьд, ардчиллын хувьд ч ийм сонголт анх удаа, бас сүүлчийн удаа тохиож байгаа нь энэ байх аа.
Яагаад гэвэл өнгөрсөн түүх бидэнд сүүлчийн удаагаа ялагдах эрхгүй сонгуулийг тулгаж байна.

Нэгхэн намтай, тэр нэг нам нь нэгүүлээ сонгуульд орж, нэгхэн хүн дэвшүүлэн 99,99 хувийн ялалт байгуулдаг цаг өнгөрөөд хориодхон жил болж. Хориод жилийн зургаан сонгуулийн тавд нь бид ялагдсан, байна. Манай шинэ  түүхийн 69 жил нь нэг намын дарангуйлалд, 18 нь нэг намын даргалалд,  дөрвөн жил нь  мөн л тэр намын дарамтанд өнгөрчээ.
Ариун шударга ч болсон, аминд хүрч ч байсан, авилгаар ч луйвардсан аль аль сонгуулийг бид үзэж, үдэж ирлээ. Өнгөрсөн зургаан сонгуульд бид үнэнээс ялсан ч удаатай, үнэнхүү ялагдсан ч удаатай, үйлийн үргүй луйвардуулсан ч удаатай.

Цасан дээр мөртэй, цаасан дээр шүүлттэй зургаан сонгууль нэгэнт түүх боллоо. Нэгэнт өнгөрсөн түүхийг өнгөрснөөр үдэхийн тулд бид ялах хэрэгтэй байна. Санал тоолох луйвар, худалдан авалт, тог таслалт, саналын хайрцагтай зугтаалтыг “долоон сарын нэгэн”-тэй нь эгнэгт үдэхийн тулд БИД ЯЛАХ ҮҮРЭГТЭЙ БАЙНА.

Зөвхөн намаа ялуулахын тулд бус, зөвхөн  засгийн эрх барихын тулд  бус, Улс үндэстнээ аврахын тулд АН сонгуульд ялах түүхэн үүрэг тулгарч байна.

Хэнээс... юунаас аврах гэж хэмээн асуух байх. Улс орон авилгад идэгдэхийн хэрээр, төр мөнгөтэй болж байна. Төрийн мөнгийг идэх гэж авилгачид төрдөг. Ойрын жилүүдэд манай орны нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн дахиад хэд дахин өсөх нь тодорхой боллоо. Авилгачид улам их мөнгөтэй болох нь.

Өнөөдөр монголын нэг хүн 3500 ам долларын ДНБ ноогдож буй гэсэн тоо. Ард түмэн асууж байна. “Надад ногдож байгаа тэр мөнгө миний хаагуур өнгөрөөд байна” гэж. Авилга цэцэглэж байгаа учраас л тэр. Ард түмэнд 21.000 мянгыг өгөөд авилгачид 21 саяыг өөрснөө нь аваад байгаа учраас жирийн иргэнд ДНБ нялзахгүй байгаа нь тэр. Цаашдаа яахав 22 мянгыг өгнө, өөрснөө 220 саяыг авна. Хүн өөрт нь юм өгч байхад цаанаа хэдийг нь завшаад үлдэж байгааг хардаггүй юм. Монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны Жамц баян  хүргэнээ аахар шаахар юмаар хуурчихаад “Манай Дэмбэрэл юм үзээгүй хүн болохоороо баярлаж байгаа гэж жигтэйхээн” хэмээн тавлаж суудаг шиг ард түмнээ халбага, шанага долоолгох төдийгээр хуурчихаад өөрснөө түмпэн тогоогоор нь ууталдаг болж байна.

Өнөөдөр аилгачид ард түмний мөнгийг халааслаад зогсохгүй ард түмний мөнгөөр ард түмнийг өөрсдийг нь худалдан авахыг санаархаж байна. Санаархахаар барахгүй сүлжээгээ байгуулж, мөнгөжүүлж байна. Тэд юу хүссэн бүхнээ, эрх мэдэл, албан тушаал, сонгогчдийн саналыг худалдаж авч чадсаар ирсэн нь нууц биш. Гэхдээ л тэд шударга ёсонд дийлддэг, дийлдэхгүй юмаа гэхэд санасандаа бүрэн хүрч хүчирдэггүй байсан. Харин одоо үлс үндэстнийхээ дуусашгүй их баяллгийг луйвардан хүчирхэгжснээр, дийлдэшгүй, дарагдашгүй мангас болохын ирмэгт байна.

Ийм санаархалыг  таслахын тулд, эх орноо ёроолгүй ангалд унагахгүйн тулд бид энэ сонгуульд ялах хэрэгтэй байна.

Хэрвээ АН нам энэ сонгуульд ялагдвал дараа дараагийн сонгуулиар юу ч горьдолтгүй болно. Өнөөдөр дөнгөж үүцээ нээж буй эх орныхоо баялгийг луйвардан дийлдэшгүй болсон авилгачингууд сонгуулийг бүхлээр нь худалдан авах сүлжээтэй, хөрөнгөтэй болон бэхэжсэн байна.

АН нам энэ сонгуульд ялагдвал санал тоолоход чийдэн унтрааж луйвардах юу ч биш болно. Авилгачид олигахиуд сонгуулийн хэсгийн чийдэн байтугай эрх чөлөөний нарыг унтраах луйвардах тамиртай, мөнгөтэй, сүлжээтэй болчихно.

АН энэ сонгуульд ялагдвал юун “долоон сарын нэгэн”-нээр зогсохгүй “найман сарын 1”, “есөн сарын 1”-ний гашуун нулимс урсах болно.Авилгачин олигархиуд хэнийг ч хөлслөн хэн хүү турхирч, хэний ч үрийн цусыг урсгаж, нулимсыг бараад өөрснөө зүгээр үлдэх капиталтай, бүлэгтэй, зэвсэгтэй болж амжина.

Авилгын мөчир үндэснээсээ хэрхэн алсалж салаалдгийг бид зах зухаас нь харж байна. Авилгын үзүүр гадагш дотогшоо яасан урт  хэрэгдсэн байдаг болохыг үзэж байна. Авилгын аалзны торны нэг үзүүрээс татах төдийд  санаад оромгүй ямар газар доргидгийг бид  энд тэндээс нь харж байна. Авилга ямар мундаг хамгаалалттай байдгийг бас мэдэрч байна.

Хэрвээ АН энэ сонгуульд ялагдвал монгол оронд улс төрийн цоо хуваарилалт бий болно. Энэ хуваарилалт ардчилсан намгүйгээр хийгдэнэ. Өмнө нь хуучин БНАГУ-д, БНПАУ-д байсан шиг, одоо Хойд Солонгост байгаа шиг “тоглоомын олон нам” нэг намын янз бүрийн салбар хэлтсүүд улс төрийн тоглолт хийнэ. АН ялагдснаараа ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас түүхийн тавцангаас арчигдсан хэрэг болно

Ийм учраас Улс үндэстний ирээдүй биднээс ялалт шаардаж байна. АН улс үндэстнийхээ хувь заяаны төлөө ялагдах эрхгүй сонгуульд орох гэж байна.

Сүүлийн 22 жилд монгол оронд хийгдсэн өнгэтэй өөдтэй шинэтгэл бүхэн АН-ын гүйцэтгэсэн ажлаар, санаачилгаар, үгүйдээ л шахалтаар хийгдсэн гэдгийг бид магтаж ч, бахдаж ч хэлэх эрхтэй.Энэ богино хугацаанд бид өмчийг хувьчилж, малыг малчдад нь, орон сууцыг эзэмшигчдэд нь өгч, улсын өмчийг анх удаа тоолж, банк санхүүгийн тогтоцыг эрүүлжүүлсэн. Улс орны улс төр, эдийн засгийн ардчилалд, зах зээлд нийцүүлсэн шинэтгэл бүхэн бидний нэртэй холбоотой.

Бид санаачилж, бид шахаж шаардсан нь гэсэн үр шимийг нь улс үндэстнээрээ хүртсэн эдгээр шинэтгэл ололт амжилтуудыг бүгдийг нь залгих аюултай тийм эгзэгтэй үед бид ирээд байгаа юм. Одоо бид энэ авилгажсан нийгэмдээ, төр нь, намууд нь, олон түмэн нь өөрөө өөрөө улам дасан зохицоод ялгаагүй адилхан болох аюулд ойртоод байна.

Эрх орон эрх мэдлийн шинэтгэлийг хүсч, эрх мэдлийн шинэтгэл нь шинэ амьсгаатай, шинэ үеийг нэхэж байна.

Алив улс орон өөр өөр үзэл бодолтой намуудыг ээлжлэн гаргаж ирснээр улс орны бодлогынхоо тэнцвэрийг барьж явдаг. Бид 90 жилийн 1921-1990 хүртэл 69 жилд нэг намын дарангуйлалд явсан. Үлдсэн 18 жилд нэг намаар даргалуулсан. 1996-2000 он хүртэлх дөрвөн жилд нь эрх баригчдаасаа илүү боломжтой, хүчтэй  сөрөг хүчин төр барьж байсныг түрүүн дурьдсан.

Хэрвээ бидэнд эрх мэдлийн илүү бололцоо байсан бол илүү их шинэтгэл реформ хийж авилгатай илүү хүчтэй тэмцэж, нийгмийн баялгийг илүү шударгаар хуваарилж, хүний эрхийг илүү дээдэлж, ард түмний амьдралыг илүү дээшлүүлэх байсан. Ийм учраас АН-ын ялалт бол монгол улсын хувь заяаг шийдэх сонголт болоод байна.

УЛС ҮНДЭСТНИЙ ӨНГӨРСӨН ТҮҮХ БИДНЭЭС ЯЛАЛТ НЭХЭЖ БАЙНА. УЛС ҮНДЭСТНИЙ ИРЭЭДҮЙ БИДНЭЭС ЯЛАЛТ НЭХЭЖ БАЙНА. ИЙМ НЭХЭЛ, ИЙМ БОЛОМЖ ТҮҮХЭНД ГАНЦ, НЭГХЭН ТОХИОДОГ. ТЭР НЬ ЭНЭ 6 САРЫН 28-НД ТОХИОЖ БАЙНА.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (124.158.69.128)
    za yalchikhval eh ornoo bugdiig ni zarj duusaad mongolchuudyg nukhaad tegeed yakh ve
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    47 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    55 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    1 цаг 2 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    1 цаг 5 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    1 цаг 11 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    1 цаг 33 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    3 цаг 49 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    3 цаг 56 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    4 цаг 32 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    5 цаг 2 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    5 цаг 51 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    5 цаг 55 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    6 цаг 34 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    8 цаг 43 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    8 цаг 58 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 цаг 6 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    9 цаг 10 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    9 цаг 13 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    9 цаг 29 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК