Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 33-ийнх нь эзэн холбогдогчийг нь олж, тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 33-ийнх нь эзэн холбогдогчийг нь олж, тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах ес, дээрэмдэх гурав, танхайрах долоон хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн 27 осол бүртгэгдэж, 19 хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 194 хүнийг эрүүлжүүлсэн байна.