Хааны удмынхан энгийн даруу, эрхэмсэг, “жаахан уйтгартай”
хувцасладаг байсан уламжлалыг өөрийнхөөрөө эргүүлж чадсан хатагтай бол
Хатан хаан II Элизабет яах аргагүй мөн.
Хааны удмынхан энгийн даруу, эрхэмсэг, “жаахан уйтгартай” хувцасладаг байсан уламжлалыг өөрийнхөөрөө эргүүлж чадсан хатагтай бол Хатан хаан II Элизабет яах аргагүй мөн. Тэрээр өдөр бүр өөр өөр өнгийн даашинз, пальто, түүнтэйгээ ижил өнгийн малгайгаар гангарах дуртай. Гоёмсог малгай, тод өнгийн хувцаснаас хатагтай хэзээ ч татгалздаггүй гэнэ. Тод өнгийн хувцас нь Их Британийн сүр жавхааг улам бүр бадрааж байдаг увидастай.
Хатан хааны дизайнерууд хэлэхдээ: “Бид хатан хааныг хувцасладаггүй. Тэр өөрийнхөө мэдрэмжээр энэ бүгдийг бүтээсэн. Бид зөвхөн түүнд хувцасыг нь өмсүүлж өгдөг. Энэ чинь асар их ялгаатай шүү дээ” хэмээн хэлжээ.
Хатан хааны малгайг бүтээдэг Сомервил хэлэхдээ: “Миний бүтээл ямар ч болсон хатан хаан бүтээлийг минь амьлуулах гайхалтай инээмсэглэлтэй” хэмээн хэлжээ.