X Factor –т дуулиантай нэгдсэн Бритни Спеарс дахиад л дуулиан дэгдээлээ.
Тэрээр ажлаа хүлээж авсан эхний өдрөө шүүгчийн ширээг тодорхой
шалтгаангүй орхин гарсан байна.

X Factor –т дуулиантай нэгдсэн Бритни Спеарс дахиад л дуулиан дэгдээлээ. Тэрээр ажлаа хүлээж авсан эхний өдрөө шүүгчийн ширээг тодорхой шалтгаангүй орхин гарсан байна. Албаныханы хэлж байгаагаар: Биеийн байдлаас болсон хэмээн тайлбарлаж байна. Өсвөр насны охин байхаасаа анхаарал төвлөрөлтийн сулрал хэмээн оншлогдсон Бритни байнга эм ууж тайвширдаг байсан гэнэ. Харин энэ удаад тэрээр эм ууж хараахан амжаагүй байжээ.
“Саймон, чи үнэхээр бүдүүлэг юмаа” хэмээн маргалдаж байсан Саймон, Бритни нар X Factor –ийг улам “халуухан”, улам үзүүштэй болгох нь хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.