“Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт буруутгагдаад буй Б.Энхтуяад холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 12.00 цагаас товлогдоод байсан ч хойшиллоо.

“Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт буруутгагдаад буй Б.Энхтуяад холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 12.00 цагаас товлогдоод байсан ч хойшиллоо. Учир нь хуралд даргалагч шүүгчээр оролцох байсан шүүгч С.Оюунчимэг Цагдан хорих 461 дүгээр ангид цагдаагийн экс дарга нарын шүүх хуралд оролцож байгаа юм. Тиймээс шүүх хурлыг хугацаагүйгээр хойшлуулсан байна. Б.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Б.Чимэг