Долдугаар сарын нэгний хэргийн шүүх хурал маргааш хүртэл завсарлаад байна.

Долдугаар сарын нэгний хэргийн шүүх хурал маргааш хүртэл завсарлаад байна. Хуулийн дагуу шүүх хурлыг оройн 22 цагаас хойш хийддэггүй ч Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр өглөөний 10 цагаас оройн 23 цаг хүртэл цаг хэтрүүлэн хуралдсан. Олон цаг хэлэлцсэний эцэст Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт оноох ялын тогтоолыг шүүгч унших гэж байсан ч цаг хэтэрсэн байсан тул завсарласан байна. Тиймээс маргааш өглөө 10 цагт шүүх хурлыг үргэлжлүүлж, шүүгчдэгч нарын ялын тогтоолыг танилцуулахаар болжээ.