Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр Энхтайвны
гүүрийг гурван эгнээтэй болгож өргөтгөхөөр болжээ. Гүүрийг өргөтгөх
барилгын ажлын зураг төслийг наймдугаар сараас хийх бөгөөд техник эдийн
засгийн үзүүлэлтийг хийж дууссаны дараа ирэх хавраас барилгын ажлыг
эхлэх аж.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр Энхтайвны гүүрийг гурван эгнээтэй болгож өргөтгөхөөр болжээ. Гүүрийг өргөтгөх барилгын ажлын зураг төслийг наймдугаар сараас хийх бөгөөд техник эдийн засгийн үзүүлэлтийг хийж дууссаны дараа ирэх хавраас барилгын ажлыг эхлэх аж. “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажлыг хийж, тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэн нийт 42.5 км замыг суурилуулахаар төлөвлөсөн байна. Дээрх хөтөлбөр хэрэгжиснээр нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан авто замын сүлжээ, түргэн шуурхай, найдвартай нийтийн тээврийн систем бий болох сайн талтай аж.