Сирийн
Кубар болон Мазаар тосгонд өчигдөр хамгийн багдаа 86 хүн амь үрэгджээ.
“BBC”-гийн мэдээлж байгаагаар амь үрэгдсэн хүмүүс дунд 20 хүүхэд, мөн
тооны эмэгтэйчүүд байсан аж.

Сирийн Кубар болон Мазаар тосгонд өчигдөр хамгийн багдаа 86 хүн амь үрэгджээ. “BBC”-гийн мэдээлж байгаагаар амь үрэгдсэн хүмүүс дунд 20 хүүхэд, мөн тооны эмэгтэйчүүд байсан аж. Сирийн төв телевизээр энэ хэргийг террористууд үйлдсэн гэж мэдээлсэн ч гэрчүүд Сирийн армийн цэргүүд танктайгаа дайралт хийсэн гэж мэдэгдэж байгаа юм. Хама мужийн Кубар тосгонд 10 гэр бүлийн 200 гаруй хүн амьдардаг бөгөөд ердөө л 20 гаруйхан байшинтай жижиг тосгон аж. Ойролцоо тосгон руу зугтаж амь гарсан хүмүүс өчигдөр нэг гэр бүлийн 35 хүн нас барсан гэж сурвалжлагчид ярьсан байна. Тосгоны байшингуудыг шатаасан тул хүмүүсийн цогцсыг гаргахаар ажиллаж байгаа гэв.