Өнгөрсөн оны 7 дугаар сард Иран улс их гүрнүүдтэй байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний хэрэгжилтийг амжилттай биелүүлж байгаа гэдгийг НҮБ-ын төлөөлөгч шалган баталсны дараа Япон улс ийнхүү Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцлахаар болсноо мэдэгдлээ. Хоригийг цуцлаад зогсохгүй мөн бизнесийн салбарт хамтран ажиллах боломж бололцоог олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болон дэд бүтцийн салбарт хамтрах гэх мэт олон талаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Сайд нарын зөвлөлийн Төрийн Нарийн Бичгийн Дарга Ёошихиде Суга "АНУ болон ЕХ-ны Иран улсын эсрэг тавьсан хоригууд цуцлагдсанаар Иранд олон усын худалдаа, бизнесийн орчинд оролцох орчин нээгдэж байгаа юм. Японы Засгийн Газрын хувьд Иран улсад Японы компаниудтай бизнесийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулах болон цаашдаа дэд бүтцийн салбарт хамтрах гэх зэргээр дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/