Латин Америк болон Карибийн тэнгисийн улс орнууд зика вирусын тархалтаас урьдчилан сэргийлж эхлээд байна. Панам улс хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа учир нэн даруй урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Панамын эрүүл мэндийн салбарынхан зика вирусын тархалтаас сэргийлэх зорилгоор боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шумуулаар дамжин тархдаг энэ өвчний хэд хэдэн тохиолдол Латин Америкийн улсуудад бүртгэгдээд байгаа юм.Зика вирус нь халуун хумхаа өвчинтэй тун төстэй шинж тэмдгээр илэрдэг юм. Тиймээс ч энэ вирусын халдварыг халуун хумхаа өвчинтэй андуурах явдал түгээмэл байдаг байна. ЯЗика вирусээр өвчилсөн бол эхний ээлжинд халуурах, биен дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Улмаар булчин, үе мөч өвдөж хүндэрсэн үедээ нүд болон салстад нөлөөлдөг байна. Энэ өвчин үхлийн аюулд хүргэх нь ховор байдаг ч гэлээ жирэмсэн эхэд халдварлавал урагт нөлөөлж, гажиг үүсгэдэг юм. Ургийн тархины хөгжилд нөлөөлөх магадлал маш өндөр гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Тиймээс л энэ өвчин тун аюултайд тооцогдож байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/