Урд хөрш БНХАУ-ын Түвдийн автономит бүсэд өнөөдөр өглөө 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Хятадын төрийн мэдлийн телевизээр газар хөдлөлтийн улмаас тохиосон гарз хохирлын талаар хараахан мэдээллээгүй байгаа юм.
Хятадын Чинхай муж дахь Түвдийн автономит бүсийн Минюань хот газар хөдлөлтөнд өртсөн байна. Газар хөдлөлтийн голомт хөрсний гүний 10 км-т бүртгэгджээ. Хотын оршин суугчид орон гэрээ орхиж, гадаа хүйтэн байсан хэдий ч аюулгүй байдлын үүднээс гудамжинд гарсан байна. Тус хот нь 150,000 оршин суугчтай юм байна.
Хятадад өчигдөр гэхэд 2 ч газар хөдлөлт бүртгэгдсэн бол сүүлийн 7 хоногт 5 удаа, сарын дотор 11 удаа, жилийн хугацаанд 192 удаа газар хөдөлжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/