Баруун Африкийн Сьерра Леон улсад Эбола вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Эболагийн халдвар авсан эхний хүн өнгөрсөн долоо хоногт бүртгэгдэж төд удалгүй эмнэлэгт нас барсан байна.
Харин түүнийг асарч халамжилж байсан 38 настай эмэгтэйгээс халдварын хоёр дахь тохиолдол илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлэв.
Сьерра-Леон улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд Эбола вирусийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдэлгүй хоёр сар болж байгаа бөгөөд тус өвчнөөс ангижирсан гэж мэдэгдэж байсан ч үхлийн аюултай Эбола вирусийн халдвар ийнхүү дахин гарав.